Хоёр орны уулзалтын үеэр Монгол улсын Архангай аймаг, БНХАУ-ын Эрээн хотын
хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай санамж бичигт аймгийн ЗДТГ-ын дарга
Б.Лхагвасүрэн, БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Цогзол нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурсаны дараагаар БНХАУ-ын Эрээн
хотын төлөөлөгчид Архангай аймгийн мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалан,
аялал жуулчлал, нийтийн хоол, нийтийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийн хамтран
ажиллах талаар санал солилцлоо.