ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа

2015-06-09

Аймгийн ИТХТ-ийн хурал өнөөдөр буюу 2015 оны 06 сарын 09-ний 11:30 минутад хуралдаж эхлэв. Хуралд 81,8 хувийн ирцтэй байсан ба 24 хэлэлцэх асуудлыг орууллаа. Хэлэлцэх асуудалд:
  1. Аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай
  2. "Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах" аймгийн хөтөлбөрийг батлах тухай
  3. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах тухай
  4. Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвхөн хийдийн үйл ажиллагаа явуулах эрхийг сунгах тухай
  5. Барилга данснаас хасч худалдах тухай /Тариат сумын Эрүүл мэндийн төв/
  6. Барилга данснаас хасч худалдах тухай /Төвшрүүлэх сумын ЗДТГ орон сууц/
  7. Барилга данснаас хасч худалдах тухай /Ихтамир сумын Ахлах сургуулийн дотуур байр/
  8. Барилга данснаас хасч худалдах тухай /Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг Бага сургуулийн хичээлийн байрны барилга/
  9. Барилга данснаас хасч худалдах тухай /Эрдэнэмандал сумын Идэр -Улаан баг Хүний их эмчийн салбарын барилга/
  10. Барилга данснаас хасч худалдах тухай /Эрдэнэмандал сумын Идэр -Улаан багийн Конторын барилга/
  11. Барилга данснаас хасч худалдах тухай /Жаргалант сумын ахлах сургуулийн Хичээлийн байрны хуучин барилга/
  12. Барилга данснаас хасч худалдах тухай /Цэцэрлэг сумын Туулант багийн хүний их эмчийн салбарын барилга/
  13. Барилга шилжүүлэх тухай /Цэнхэр сумын ахлах сургууль/
  14. Гүүр актлах тухай /Батцэнгэл сумын модон гүүр/
  15. Дизель мотор худалдах тухай /Чулуут сумын ЗДТГ/
  16. Автомашин данснаас хасч худалдах тухай /Цагдаагийн газар PRADO 67-76 APA/
  17. Автомашин данснаас хасч худалдах тухай /Цагдаагийн газар Аксент 62-66 АРА/
  18. Автомашин данснаас хасч худалдах тухай /Эрдэнэмандал сумын ЗДТГ 60-16 АРА/
  19. Автомашин данснаас хасч актлах тухай /Цагдаагийн газар Элентра 44-44 АРА/
  20. Автомашин данснаас хасч шилжүүлэх тухай /Хайрхан сумын ЗДТГ УАЗ 31512 53-35 АРА/
  21. Автомашины үнийг шинэчлэн тогтоох тухай /Чулуут сумын ахлах сургуулийн ЗИЛ-130 59-32 УБД/
  22. Автомашин данснаас хасч актлах тухай /НХҮХэлтэс TOYOTA HIACE 59-64 УБИ/
  23. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар татан буулгах тухай -Ногоон хөгжлийн хангай
  24. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар татан буулгах тухай -ТЭДДҮТТөв

Тэргүүлэгчид хэлэлцэх асуудалтай танилцаад 23, 24 дүгээр асуудлыг энэ удаагийн хуралд оруулахыг түр хойшлуулан оронд нь аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо байгуулах тухай асуудлыг 23-т оруулж, 24-т нь Тэргүүлэгч Р.Цэрэннадмидын оруулж байгаа Ихтамир сумын хаяг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%