ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТАЗСЗ-ИЙН 2015 ОНЫ 05 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭ

2015-06-02

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс 2015 оны 05 дугаар сарын 01-нд Угтаалцайдам, Сүмбэр сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Баянцагаан, Баянхангай, Сэргэлэн сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч; Аргалант, Мөнгөнморьт сумдын Соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байранд ажиллах хүсэлт ирүүлсэн иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Монгол улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгэээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сул ажлын байрны зарыг шалгаруулалтын явуулах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn, Төв аймгийн www.tov.gov.mn цахим хуудас, аймгийн ЗДТГ болон салбар зөвлөлийн мэдээллийн самбарт байрлуулж олон нийтэд зарласан. Сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2015.04.28-29-ний өдрүүдэд явуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 12 хүн бүртгүүлэв. Үүнд:- Угтаалцайдам сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга                       -4 Сүмбэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга                      -3 Аргалант сумын Соёлын төвийн эрхлэгч                                                             -2 Мөнгөнморьт сумын Соёлын төвийн эрхлэгч                                                      -1 Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч                                                            -1 Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч                                            -1 Харин Баянцагаан сумын ЭМТ-ийн эрхлэгчийн ажлын байранд хүн бүртгүүлсэнгүй.   Шалгалтын дүн гарахад Угтаалцайдам, Сүмбэр сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байранд Н.Уранцэцэг, Ц.Шаравжамц, С.Номин-Эрдэнэ нар тэнцсэн бол Баянхангай, Сэргэлэн сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч; Аргалант, Мөнгөнморьт сумдын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд өрсөлдсөн иргэд тэнцсэнгүй.    2. Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Монгол улсын Төрийн албаны тухай хууль, төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн илтгэх хуудастай танилцаад аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Зуунмод сумын ЗДТГ-т албан бичгээр үүрэг даалгавар өгөв.   3. Салбар зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор баталгаауулсан бөгөөд үүний дагуу төрийн 13 байгууллагад 14 иргэнийг журмын дагуу нэр дэвшүүллээ.   4. Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбогдуулан 2013, 2014, 2015 онд салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнгээр нөөцийн бүртгэл, судлагааг шинэчлэн гаргасан.   5. Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Баянхангай, Бүрэн сумдын Ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгалтаар ажиллав. Хяналт, шалгалтын хүрээнд: -Төрийн албан хаагчдын хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжилт - Ажлын байрны тодорхойлолт -Хөдөлмөрийн гэрээ - Хөдөлмөрийн дотоод журам -Төрийн албан хаагчийн Нийгмийн баталгаа-Сургалтын хөтөлбөр - Сул ажлын байрыг нөхөх үйл ажиллагаа зэрэг асуудлыг газар дээр нь үзэж, судалсан.

6. Салбар зөвлөлөөс эрх хэмжээний хүрээнд 13 тогтоол гаргасан. Үүнээс 100% биелсэн 10, 70%-ийн гүйцэтгэлтэй 1, 50%-ийн гүйцэтгэлтэй 1, 30%-ийн гүйцэтгэлтэй 1 тогтоол байна. Тогтоолын биелэлтийн дундаж 88.46%-тай байна.

 

2015 оны 05 дугаар сарын 29-ний байдлаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд:

Төрөл

Нийт ирсэн

Үүнээс хариутай

Шийдвэр-лэсэн

Хүлээгдэж буй

Шийдвэрлэл-тийн хувь

1

Албан бичиг

138

98

96

2

97.95%

2

Өргөдөл, гомдол

20

20

17

3

85.00%

 

Салбар зөвлөлөөс зарим байгууллагад зөвлөмж, үүрэг чиглэл өгөх, мэдээлэл, лавлагаа авах, хариутай бичиг, өргөдөл гомдлын хариу хүргүүлэх зорилгоор 112 албан бичгийг гадагш явуулсан.

 

Бусад ажил үйлчилгээ:

1. 2015 оны 05 дугаар сарын 29-ний байдлаар Монгол улсын төрийн дээд одон медалиар шагнуулахаар 60 гаруй иргэний тодорхойлолт ирүүлснийг Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох Яам, дээд газар луу санал дүгнэлт авахаар уламжилсан.

Дээд газрын санал дүгнэлт ирүүлсэн 47 иргэний тодорхойлолтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлав.

Шагналын төрлөөр авч үзвэл:

-          Монгол улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор 1

-          “Хүний гавьяат эмч” цолоор 1

-          “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор 1

-          “Гавьяат малчин” цолоор 3

-          “Гавьяат механикжуулагч” цолоор 1

-          “Гавьяат багш” цолоор 1

-          “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 4

-          “Алтан гадас одон”-оор 19

-          “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 15

-          “Шударга журам медаль”-иар 1

 

            2. Аймгийн Засаг даргын шагналаар шагнуулахаар бодлогын хэлтсээс дэмжин ирсэн иргэдийн тодорхойлолтыг Засаг даргын Зөвлөлийн хурал, Засаг даргад танилцуулан Хүндэт тэмдэгээр 38, Хүндэт жуух бичгээр 51 иргэнийг шагнах шийдвэрийн төслийг боловсруулж, батлуулсан. Шагналыг аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд болон хэлтэс, агентлагийн дарга нар хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн.

5. Аймгийн ЗДТГ-ын даргын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсантай холбогдуулан бодлогын хэлтэс, алба, нэгжийн 52 ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн боловсруулж, стандарт загварт оруулах ажлыг зохион байгуулав. Шинэчилсэн тодорхойлолтуудыг ЗДТГ-ын дарга, ТЗУХ-ийн дарга нарт хянуулах ажил хийгдэж байна.

 

6. Төрийн болон хувийн хөрөнгөөр Удирдлагын академи, бусад Их, дээд сургуульд мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа албан хаагчидтай “Албан тушаалын үүрэг хариуцлагыг цалгардуулахгүй байх, чөлөө олгох хугацаа, цалин хөлсийг хэрхэн олгох асуудлыг зохицуулсан гэрээ”-ний төслийг боловсруулж, Төсвийн шууд захирагчаар батлуулав. Үүний дагуу ТЗ-3, ТҮ-1 албан хаагчтай гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%