Хөдөө Аж Ахуй, Байгаль орчин, Аялал
жуулчлал хариуцсан ахмад зөвлөхүүдээс санаачилан зохион байгуулж байгаа “Зая
гэгээний мөрөөр” аялалын тусгай хөтөлбөрийн дагуу айлалд оролцсон Эрдэнэбулган
сумын ахмадуудын дунд “Уулын оргил булаалдах” тэмцээнийг Хүслийн хадны доод
талд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй гэж хоёр
төрөлд хуваан явуулж эхний гурван байрыг шагнаж урамшууллаа. Тухайн төрөлдөө
насны хязгаарлалт хийгээгүй бөгөөд бүх насны хүмүүс оролцох боломжтой байв.
Дашрамд хэлэхэд манай ахмад буурай нар зураглаач залуугаас маань илүү хурдан
гүйж байлаа.