Нутгийн өөрөө удирдах байгууллагын
чадавхийг бэхжүүлэх нь төслийн (MON13/101) хүрээнд “ИТХ-ын
Төлөөлөгчдийн Манлайлал” сэдэвчилсэн сургалтын сургагч багш нарын III ээлжийн сургалт 5
сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Энхийн төлөө цогцолборт
амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт нь ИТХ-ын төлөөлөөгчдийг
чадавхжуулах үндэсний сургалтын сэдэвчилсэн хөтөлбөрийг зааж эзэмшүүлэх,
бэлтгэгдсэн үндэсний хэмжээний сургагч багш нараа үе шаттай сургах, хөгжүүлэх,
ИТХ-ын төлөөлөгчдийг тогтвортой сургалтаар хангах, сургалтын арга зүйг эзэмшүүлэх
зорилготой юм.
Энэхүү сургалтаар сургагч багш нарт
Манлайлал
Ø
Манлайлагч ба Төлөөлөгч
Ø
Олон нийтийн манлайлал
Ø
Манлайлагчийн хөгжил
Ø
Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт
тооцох
Ø
ИТХ-ын төлөөлөгчдөд судалгаа-шинжилгээ хийх арга зүйг
эзэмшүүлэх нь
Ø
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бусад байгууллагуудтай
харилцах эрх зүйн үндэс
Ø
Хурлын шийдвэр гаргах ажиллагаанд Жендерийн асуудлыг
харгалзах нь
Ø
Олон нийтийн оролцоотой шийдвэр гаргах – сургалтын заах
арга зүй зэрэг сэдвүүдийг зааж, сургаж эзэмшүүлсэн байна.