ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан-Уул аймгийн хүүхдүүд чуулав

2015-05-28

Монголын хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан “Хөгжлийн түлхүүр хүүхэд бидний гарт” аймгийн хүүхдийн 7-р чуулганыг Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумынЕБС, хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхдийн төлөөлөлтэй зохион байгууллаа.
   “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн сурагчдын зөвлөлийн төлөөлөгч хүүхдүүдийн санал бодлыг өргөнөөр сонсож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчдэд хандаж уриалга гаргах, нийгмийн амьдралд хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн оролцох, хөгжих эрхийг хангах зорилгоор аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд хүүхдүүд өөрсдийн санал санаачилга,идэвх оролцоонд тулгуурлан зохион байгуулалтыг хийлээ.
     Чуулганы үеэр чөлөөт микрофоноор 15 хүүхэд,санал асуумжийн хуудсаар 350хүүхэд хүүхдийн хөгжил оролцоо эрх хамгааллын асуудлаар үзэл бодлоо нээлттэй илэрхийлэн оролцож, мөн “Шилдэг авьяастан хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн” гаргаж, нийт 14 сургуулийн 90 гаруй хүүхдийн бүтээл оролцлоо.


   

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%