Аймгийн ЗДТГ-ын даргын 2015 оны А/14 дүгээр тушаалаар
Иргэний Танхимын чиг үүрэгт өөрчлөлт оруулан “Олон нийттэй харилцах алба”
болгон өөрчилж, бүтэц орон тоог шинэчлэн баталсан.
Төрийн албаны тухай хуулийн 4.2.4, 10.1-ийг удирдлага
болгон дараах гурван ажлын байранд тухайн
“Ажлын байрны тодорхойлолт”-ын ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан
иргэнийг ажиллуулах зорилгоор сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Зарлагдсан ажлын байр: Цахим хуудас болон шилэн дансны мэдээлэл хариуцсан
ажилтан
Ажлын байрны тоо: 1
Ажлын байранд
тавигдах ерөнхий болон тусгай шаардлага:
Боловсрол: Дээд /Бакалавр/
Мэргэжил: Багш, Мэдээлэл технологи-Программист
Мэргэшил: Компьютер,
программын чиглэлээр
Туршлага:
Төрийн байгууллагад 3-аас доошгүй жил
ажилласан.
Ур
чадвар: Веб сайт үүсгэх,
мэдээлэл оруулж баяжуулах
Багаар
ажиллах чадвартай
Харьцааны
соёлтой
Монгол хэл
бичгийн зөв бичих дүрмийг бүрэн эзэмшсэн байх
Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
Судалгааны
арга зүй, боловсруулалт, дүн шинжилгээ хийх.
Тусгай шаардлага: Аймаг, сумын төрийн болон ТББ,
иргэд, олон нийттэй
хамтран
ажиллах, арга зүйн зөвлөгөө өгөх.
Төрийн нууц
хадгалах, баримт бичиг боловсруулах
чадвартай,
ёс
зүйтэй байх.
Зарлагдсан ажлын
байр: Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах оператор
Ажлын байрны тоо: 2
Ажлын байранд
тавигдах ерөнхий болон тусгай шаардлага:
Боловсрол: Дээд /Бакалавр/
Мэргэжил: Мэргэжил харгалзахгүй
Мэргэшил: Архив, албан
хөтлөлт болон бичээч операторч.
Туршлага:
Улсад 2-оос доошгүй жил ажилласан
Ур
чадвар: Багаар ажиллах
чадвартай
Харьцааны
соёлтой
Монгол хэл
бичгийн зөв бичих дүрмийг бүрэн эзэмшсэн байх
Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
Судалгааны
арга зүй, боловсруулалт, дүн шинжилгээ хийх
Тусгай
шаардлага: Аймаг, сумын
төрийн болон ТББ, иргэд, олон нийттэй
хамтран
ажиллах, арга зүйн зөвлөгөө өгөх.
Төрийн нууц
хадгалах, баримт бичиг боловсруулах
чадвартай,
ёс
зүйтэй байх.
Сонгон шалгаруулалтад орох иргэнийг
бүртгэх, сонгон шалгаруулалт явуулах
1. Сонгон
шалгаруулалтад орох иргэний баримт материалыг аймгийн ЗДТГ-ын 206 тоот өрөөнд 2015 оны 05 дугаар сарын
27-ны өдрийн 09:30-13:00; 14:00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.
2. Сонгон шалгаруулалтыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын зөвлөгөөний танхим /116/-д зохион байгуулна.
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн
иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн
биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
1) Төрийн албан хаагчийн анкет (маягт №
1, бүрэн гүйцэт
бөглөсөн байх);
2) Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;
3) Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4) Ажилласан жилийг тооцох
Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн
үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн
хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа
хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь
нарийвчлан жагсаалт бичиж бэлтгэж ирэх/
Дээрх баримт
бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Дээрх сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 70272030, 86868626 дугаарын утсаар холбогдож лавлагаа авна уу.