ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД 300 ГАРУЙ ИРГЭДЭД “МОНГОЛ ТӨРИЙН ТҮҮХЭН МУЗЕЙ” ҮЗҮҮЛЛЭЭ.

2015-05-22

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийнхээ иргэдэд Төрөө дээдлэн шүтэх олон зуун жилийн өв уламжлал, эх оронч,үзэл санааг төлөвшүүлэх, Монголын Төрийн түүхэнд холбогдох дурсгалууд, бахархалын бэлэг тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцуулах зорилгоор  “Монгол Төрийн түүхийн музей”  үзүүлэх арга хэмжээ үргэлжилж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 15,16 дугаар хорооны 50 гаруй иргэд Төрийн ордны гуравдугаар давхарт байрлах “Хан төрийн долоон эрдэнэ” уран зураг, Чингис хааны цээж баримал, УИХ-ын чуулганы танхим, ёслолын танхимтай танилцан, Төрийн туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахууллаа.
Мөн үеэр цогцолборын  хоёрдугаар давхарт байрлах Монгол Төрийн үүсэл, мөн чанар, төрт ёсны түүхэн уламжлал, он цагийн шалгаралыг даван ,хадгалж үлдсэн ,Төрийн түүхийн музейн үзмэрүүдийг, сонирхсон юм. 
Энэхүү арга хэмжээний хүрээнд 6 хорооны 300 гаруй иргэд хамрагдаж “Монгол Төрийн түүхийн музей” үзүүлэх, боломж олгосон дүүргийн удирдлагуудад, талархалаа илэрхийлж байлаа. 
Энэхүү арга хэмжээ нь цаашид ч бас үргэлжлэх юм байна.  
















Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%