Шарын гол суманд нийтийн эзэмшлийн эд аж ахуй, газар, ногоон байгууламжийг арчлан хамгаалах, цэвэрлэгээ тохижилтын талаар нийтээр дагаж мөрдөх журмыг ИТХ-н тэргүүлэгчдийн хуралдаанаар батлагдлаа. Уг журмын хүрээнд ажиллах бүрэлдэхүүнийг томилсон бөгөөд нийтийн эд аж ахуйг эвдсэн, гэмтээсэн тохиолдолд хохирлыг арилгуулах, нөхөн сэргээхэд мөрдөгдөх үнэ тарифыг баталлаа.