ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Гэр хороолол дотор “Бичил тоглоомын талбай” байгуулав

2015-05-21

Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт бичил тоглоомын талбай өнөөдөр ашиглалтад орлоо. “Дархан дулааны цахилгаан станц” түүхт 50 жилийн ойг угтаж нийгэм рүү хандсан бүтээлч ажил эхлүүлсэн бөгөөд тус станцын дулааны хянах хэмжүүр автоматик цехийн хамт олны санаачлагаар уг талбайг байгуулжээ. ДДЦС хамтдаа бүтээсэн хагас зуун жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 6 цех, 4 хэлтэс тус бүр бүтээлч ажлыг өрнүүлсэн аж. Бичил тоглоомын талбайг гарын доор материал ашиглаж , хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан сэтгэл гарган хийсэн байна. Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех  21 ажилтантай ба өөрсдийн хандивын мөнгө болох 1,5 сая төгрөгөөр тоглоомын талбай байгуулж хүлээлгэн өгөв. “Бичил тоглоомын талбай” нээлтэд Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр, Дархан сумын 7 дугаар багийн Засаг дарга Ч.Цэрэннадмид , ДДЦС-ын ДХХ-А цехийн дарга Мандах нар оролцлоо. Дархан сумын 7 дугаар багийн иргэд хүүхэд тоглох талбай, хөгшид суух сандал бүхий тоглоомын талбайтай болсонд сэтгэл хангалуун байв.





Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%