ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

​“ХЯНАЛТЫН ЦЭГ” БАЙГУУЛАХ АЖИЛ ДЭМЖИГДЛЭЭ.

2015-05-20

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны ээлжит хуралдаан 2015 оны тавдугаар сарын 20-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо.
Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ц.Ганболд, Ж.Чимэдцогзол, Иргэний оролцооны хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн зохион байгуулагч, зөвлөлийн гишүүн И.Цэвэгмид, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбат, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Амарсанаа, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Болд, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Д.Ганболд, Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Норовсамбуу, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа  нар оролцлоо.

Зөвлөлийн гишүүдэд нарийн бичгийн дарга С.Туяа Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэж, 5 дугаар сарын урамшуулал олгох тухай, дүүргийн 7 дугаар хороонд “Хяналтын цэг” байгуулах тухай асуудлуудыг танилцуулж дэмжигдлээ. 
Мөн үеэр 19 хороодод 22 Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрүүд ажиллахаас 21 хүн ажиллаж байгаа,  3 дугаар хороонд эргүүл томилогдоогүй талаар танилцуулсан юм. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%