2016 оны Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын талаар тухайн хорооноос ирүүлсэн иргэдийн саналыг эрэмбэлэх Хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу 5 дугаар сард багтаан хийх ёстой. Чингэлтэй дүүргийн 19 хороо хувиараа гаргаж, Иргэдийн Нийтийн Хурлыг хорооныхоо иргэдийг идэвхтэй оролцуулан хийж байна.
2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барих, камержуулалт хийх зэрэг олон нийтэд хүртээлтэй бүтээн байгуулалтын саналууд голчлон ирж байгаа юм.