ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн: Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэггүй, олсноосоо хэт давсан зардал гаргадаг, нэг аяга ус уух байтал, хоёр аяга ус уух нь сэтгэлгээний хямрал

2015-05-15

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг угтсан ажил, энэ онд өрнөх бүтээн байгуулалт, хөгжлийн хандлага болон саяхан болсон байгалийн гамшигт үзэгдлийг хэрхэн давсан талаар аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнтэй ярилцсанаа хүргэе. 

-Сайхан хаваржиж байна уу. Энэ асуултыг тавихад эргэлзэж байна. Хэдхэн хоногийн өмнө танай нутгаар цаг агаар муудаж малчдыг сандаргасан. Хаврын бэлтгэлээ базааж амжсан байв уу? 

-Аймгийн ЗДТГ-ын зүгээс өнгөрсөн 2013 оноос эхлээд өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулдаг болсон. Улсын нөөцийг оруулахгүйгээр одоогоор 50 мянган боодол өвс, 250 тонн тэжээл аймгийн нөөцөд бэлэн байна. 

Дээр нь сумдад ч нөөцтэй байгаа. 2013 оноос зөвхөн Улаангом болон Өмнөговь, Тэсээс бусад сумуудад өвс, тэжээлийн нөөцийн цэгийг цас, зудын үед тээврийн зардал багатай, иргэдэд шуурхай тусламж хүргэхээр байршуулсан юм. Ингэсний үр дүн одоо харагдаж байна. Нийт нутгаар 60 см-ээс нэг метр орчим цас орж, хоёр хоногийн турш шуурлаа. 

Нүүдэл давхацсан эвгүй үе таарлаа. Өлгий, Өмнөговь, Тариалан, Наранбулаг сумын малчдад хүндрэлтэй байна. 

Улсын нөөцийг оруулахгүйгээр одоогоор 50 мянган боодол өвс, 250 тонн тэжээл аймгийн нөөцөд бэлэн байна. 


Хүний гарз гарсангүй, цөөнгүй мал дарагдсан мэдээтэй байна. 

Энэ үеэр аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, онцгой байдал, цагдаа, хүчний байгууллагууд сумуудтайгаа хамтран зам гаргаж, өвс тэжээл, эмнэлгийн тусламж, түлээ усыг нь дөхүүлэх зэргээр малчдад анхаарал тавьсан ажил ерөнхийдөө шувтарч байна. Хамгийн гол нь аймагт ачаалал бага байна. 

Сумууд өөрсдөө нөөцтэй байснаас арга хэмжээг шуурхай авч, цаг зуурын бэрхшээлийг амжилттай давсан. Сумын удирдлагууд, малчид маань тэвчээр зааж зудтай тэмцэж байна. Зарим нь 48 цагийн турш малаа алдахгүй хамгаалж үлдсэн. Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал зэрэг хүчний байгууллага, АЗЗА компанийн залуус маань нойр хоолгүй явж давагдашгүй хүчнийг эр зориг, сэтгэл, тэвчээр хатуужил зааж ажилласанд баярлалаа. 

-Увс аймгийн 90 жилийн ой тохиож байна. Ойг угтсан олон бүтээлч ажил санаачилсан гэж дууллаа? 

-Ойтой хамт “Баруун бүсийн их хурд” хурдан морины уралдааныг манайд зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Түүнээс гадна Увс аймаг бол Ардын Засгийн жилүүдэд 15 түрүү авсан, хамгийн олон наадмын түрүүтэй, Зууны манлай бөх энэ нутгаас төрсөн. Дээр нь дэлхийн 100 жилийн супер одуудын 25-д Баянаа аварга маань жагсдаг. 

Баянаа аваргаас эхлээд эхлээд олон аварга, арслан, заан, начин, олимп тив дэлхийн алдартай бөхчүүд. Сүүлийн 40, 50 жилд Монгол бөхийг тодорхойлж байгаа аймаг бол Увс. Хүчтэний өлгий нутаг учир морины наадам хийхээс илүү бөхийн наадам хийе гэж ярилцаад “Монгол бөхийн их баяр” тэмдэглэхээр аймгийн ЗДТГ-аас шийдвэр гаргаад ажиллаж байна. Хүчтэний өлгий нутаг яагаад Монгол бөхийн их баяр тэмдэглэж болохгүй гэж. 

-Бас Баруун бүсийн эдийн засгийн форум болно гэв үү? 

-Ойг зөвхөн баяр наадам, морь бөх гэхээс илүү өөр онцлогтой бүтээлч хийе гэж ярилцсан. 

Аймгийн 90 жилийн ойн арга хэмжээ ирэх долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно. Үүнээс өмнө зургадугаар сарын 19-20-нд Баруун бүсийн эдийн засгийн нээлттэй форумыг манайд хийгээч гэсэн саналыг холбогдох газруудад тавьсан. Үүнтэй хамт хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг хийнэ. 
Ялангуяа дотоодын хөрөнгө оруулагчидтай Увс аймагт үйлдвэр үйлчилгээ, бизнес эрхлэх гэрээ хэлцэл байгуулж, дээр нь бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юу юунаас чухал байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас Увс аймгийг 2020 он хүртэл хөгжүүлэх “Их наяд” хөтөлбөрийг баталсан. Хөрөнгө оруулагчдыг урьж гэрээ хэлцлүүдийг хийх, Увс аймгийн эдийн засаг, цаашид баруун бүсийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах нь бидний нэн тэргүүний зорилт. 

-Эдийн засгийн хөгжил гэснээс улс даяар хямралд орсныг Засгийн газраас зарласан. Нийслэлчүүд бид тэвчиж болох бүхнээсээ татгалзаж байна. Танай аймагт хямрал хэр мэдрэгдэж байна. Даван туулах санал, санаачилга юу байна? 

-Увс аймагт эдийн засгийн хямрал гэхээсээ илүү сэтгэлгээний хямрал их байна. Ингэж хэлэхээр намайг их баалдаг юм. Үнэн. Бид нэг аяга ус уух ёстой байтал хоёрыг уудаг. Хөнжлийнхөө хэрээр жийдэггүй. Олсноосоо хэт давсан зарлага гаргадаг. Мөнгө олох хүсэл байвч, зарах хэмнэхэд анхаардаггүйгээс ийм хүндрэл учраад байгаа. Хүний хэрэгцээ хязгааргүй нөөц хязгаарлагдмал, хүссэн хэрэгцээнээс 100 мянган төгрөг дутахаар л хямрал гээд ойлгоод байж болохгүй биз дээ. Манай аймгийн төсөв өнгөрсөн жил 1.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. 

Татварын ерөнхий газар, Сангийн яамнаас цалингийн ашгийг буруу тооцоолж 850 сая төгрөгийн алдагдалтай төсөв баталж өгсөн. Энэ алдагдлыг төлөөд цаана нь тэрбум гаруй төгрөгийн ашиг манайд гарсан. Саяхан аймгийн ИТХ-ын тодотголын хурлаар хөрөнгийг хуваариллаа. Яаж ингэж ажиллав гэхээр бид өнгөрсөн оны эхнээс хэмнэлтийн горимоор ажиллаж эхэлсэн. Тиймдээ ч зохих үр дүнгээ өглөө. 

2013 онд 1.8 тэрбумын ашигтай ажиллаж байсан. “Шилэн халаас” хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн аймаг бол манайх. Ил тод нээлттэй, санхүүгийн судалгаа шинжилгээтэй, замбараатай байвал эдийн засгийг үр дүнтэй удирдаж болдог. 2013 онд манай иргэдийн хадгаламж 9.2 тэрбум, 2014 онд 7.6 тэрбумаар өслөө. 

-Засгийн газраас гаргасан хямралыг даван туулах шийдвэрүүдэд ямар саналтай байна? 

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдана ч гэх шиг хачирхалтай юм сонсогдоод л байх юм. Энэ чинь судсаар нь шингэн хийчхээд катетараар шээсийг нь авчихтай адил. Тэдний дохио зангаагаар ажиллана гэсэн үг. 5.7 хувийн эдийн засгийн өсөлттэй улс яагаад Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно гэж. Бодох л ёстой асуудал. 

Эдийн засгийн хямрал бол зах замбараагүй популизмын үр дүн. Зах замбараагүй засгийн бодлого. Нэг нь гарч ирээд хүүхдийн мөнгө, нөгөө нь 21 мянга өгнө, залуу гэр бүлд мөнгө өгнө, ахмадуудад мөнгө өгнө гээд олсон хэдээ дараагийн сонгуульд ялахын тулд баруун, зүүнгүй цацсан. Үр дүн нь энэ. 2012 оны Шинэчлэлийн Засгийн газраас өмнөх засгийн газрууд 2.4 тэрбум ам.долларын өр тавьсан гэж яригддаг. Сонгуулийн амлалтаа биелүүлэх, 21 мянгаа тараахын тулд Оюу Толгойгоос 250 сая ам.доллар зээлсэн. 

Эрдэнэт үйлдвэрээс 200 сая ам.долларыг авч урьдчилж зарсан, “Чалко”-д нүүрсээ урьдчилж зараад 300-аад сая ам.доллар аваад баруун солгойгүй тараасны үр дүн энэ. Ялангуяа 21 мянган төгрөг тараасан нь хувийн хэвшлийнхэнд хүнд туссан. 
Зүгээр л сууж байгаад мөнгө авсан хүмүүс ажил хийж өгдөггүй, хувийн хэвшлүүдийн ажиллах хүчинд мөн ч хүнд туссан даа. Төгсгөлд нь жаахан хүндрэл ирэхэд хүн толгойтой болгон нь хямрал гэж орилж байна. Хойчоо бодсон цэцэн, хуучнаа хатгасан нь уран гэдэг. Бид чинь маргаашаа бодож амьдардаг биз дээ. Өнөөдөр хоол идэхдээ хагасын маргааш иднэ гэж хойш тавьдаг ард түмэн. Улс төрийн намуудын популист амлалтуудын гай гэвэл энэ. 

-Тэгвэл хэн буруутай юм бэ. Таны ярьснаар популистууд уу? 

-Хэн хэн нь буруутай. Ардын нам, Ардчилсан нам ч адилхан. Популистууд одоо юм бүхнийг эсэргүүцэж байна. Эцсийн эцэст популистууд, хагас эх орончдын шударга дүр эсгэж орилсны өртгийг Монголын ард түмэн төлнө. Хариуцлагыг нь нөгөө муу нэртэй, модон данстай МАН, АН хоёр хүлээнэ. 

Нэг нь 90 жилийн, нөгөө нь 25 жилийн түүхтэй үндэсний хэмжээний намууд. Улс эх орны хөгжлийн бодлого, хувь заяаг алдаатай, оноотой ч гэсэн энэ хоёр нам авч явсан. Популистууд хариуцлага хүлээхгүй. Тэд уснаас зугтсан харх шиг л алга болно. 

Энэ бэрхшээлтэй хэцүүхэн үед Монголын төр жаахан зарчимтай ажиллаад, шийдвэрээ гаргасан юм шиг зоримог гаргаад, улс төрийн намууд нь ялих шалихгүй улс төрийн хожоогоо хойш тавиад шийдвэл шийдсэн юм шиг, хариуцлагаа хүлээвэл хүлээсэн юм шиг хүлээгээд улс орныг хямралаас хурдан гаргах хэрэгтэй байна. 

Увс аймагт сүүлийн 20 жилд 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг. 


Үнэхээр тусгаар тогтнолын баталгаа, улс орны хөгжил ярьж байгаа бол дэлхийтэй хөл нийлүүлж, хүлээгдэж байгаа том мега төсөл дэд бүтцийн асуудлыг шийдэх нь юу юунаас чухал байна. 

Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбумын бонд авлаа, өрөнд орлоо л гээд байна. Харин ч хэтэрхий халамжийн хавтгайрсан бодлого явуулж мөнхийн ийм мөнгөтэй байх юм шиг аашилж, гадаадын хөрөнгө оруулалтаа үргээж, хэзээ мөдгүй нүүрлэсэн эдийн засгийн хямралыг муу нэртэй луу данстай бондын мөнгө хэсэг зуур тогтоон барьсан юм биш үү. Зургаан аймгийг нийслэлтэй засмал замаар холбосон, 2016 он гэхэд бусад аймгийг холбохоор болсон. 

Гудамж төсөл хэрэгжсэний үрд дүнд Улаанбаатарын гудамж ямар болов. Орон сууцны хорооллууд босч, аймгийн төв, сум гэлтгүй өнгө засаж, томоохон бүтээн байгуулалт өрнөж хүний нүдэнд харагдах гарт баригдах ажил хийгдлээ. Увс аймгийн Улаангом хотоос Хяргас нуурын үзүүрийн булаг чиглэлийн 190 км авто зам Чингис бондын 87 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон юм шүү дээ. Урьд нь 2.4 тэрбумын зээл авчихаад 21 мянга тарааж байхдаа юу бүтээсэн улс вэ. 

-Тэгвэл Увс аймагт ямар бүтээн байгуулалт өрнөв? 

-Увс аймагт сүүлийн 20 жилд 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг. Гэтэл сүүлийн хоёр жилийн дотор 646 айлын орон сууц баригдлаа. Төрөөс мөнгө гарсангүй. Бид үүргээ гүйцэтгэж газраа үнэгүй өгч, дэд бүтцийг нь татчихад хувийн хэвшлүүд өөрсдөө босгочихож байна. 

Дөрвөн жилийн хугацаанд 1,000 айлын орон сууц төвөггүй барьчихаж болох нь. Төрийн шийдэж чадахгүй, буруугаар шийддэг асуудлыг хувийн хэвшлүүд хамгийн амжилттай шийддэг жишээ манай аймагт хэрэгжиж байна. 

Оношилгооны төв, битүү зах, авто зам, Гудамж төсөл, сумын төвийн шинэчлэл гээд олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Хамгийн баярлууштай нь хувийн хэвшлүүд маань үр дүнтэй ажиллаж байна. Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд 1.5 тэрбум ам.долларын бонд босгоогүй бол улс орны эдийн засаг улам хүнд байдалд орох байсан. 

Засгийн газар бүтээлч, зоримог, улс эх орон, маргаашаа бодсон томоохон шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, улс төрийн нам, хувийн хэвшил төрийн ба төрийн бус байгууллага, ард иргэд нь дэмжиж ажилламаар байна. Том толгойтой дарга нар нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байна шүү дээ. 
Олон дарга нарын жийп машиныг хураана гэсэн. Хураалгасан дарга нар байна уу. Чадахгүй л байна шүү дээ. Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэрийг хэн дуртай нь зөрчих эрхгүй. Үндсэндээ өөрсдөө хямрал ярьчихаад шийдвэрээ биелүүлдэггүй улс. Ярьж, хэлж байгаа нь дандаа популист үзлээр ярина. Бүгд улстөрийн хожоо олж, нэр хүндээ өсгөх гэсэн хүмүүсийн бодлого, оролдлого явж байна. 

-Та засаг барьж байгаа намынхнаа ширүүн шүүмжилж байна шүү? 

-Болохгүй болоод тэр. Ганц энэ Засгийн газар ч биш. Үе үеийн Засгийн газар ийм л байсан. Одоо АН төр бариад байна уу, МАН төр бариад байна уу мэдэхээ болилоо. Нэг өглөө босоход аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг халчихсан байдаг, эсвэл МСҮТ-ийн захирлыг халчихна. Саяхан Мэргэжлийн хяналтын газрын даргыг солино л гэх юм. 

МАН-ын сайдуудтай яамдуудын харьяа байгууллагын дарга нарыг солих юм байх аа. Нөгөө төрийн албаны хууль нь өнөөдөртэй тодруулбал “Шийдлийн засгийн газарт” хэрэггүй бололтой. Ажлын байрны тодорхойлолт, шаардлага, шалгуур хаана байна. Одоо төрийн албанд ажиллах хэцүү болж байна. Баталгаа байхгүй. Нэг өглөө босоход хална. Нэг хүнийг ажлаас нь чөлөөлөхөд цаана нь бүхэл бүтэн нэг өрхийн амьдрал сүйрч байна. 

Яахав, төрийн албанд хүнд суртал гаргаж, ажлаа хийдэггүй нөхдүүдийг чөлөөлөх нь зүйтэй. Нэг нам ялж, нөгөө нь оролцогч болонгуут доошоо бүгдийг нь халж болохгүй. Улстөржихгүй ард түмнээ боддог нөхдүүд яасан бэ. Шулуухан хэлэхэд МАН ийм увайгүй нам. Дандаа худлаа ярьдаг. Ард түмний нүүрэн дээр сайхан царай гаргадаг. Цаанаа ажил хийдэггүй, дандаа улс төрийн хожоо харж явдаг ийм л нөхдүүд. 

-Улс төрийн асуудлыг завсарлая. Увс аймагт эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтад нутгийнхан ам сайтай байна. 2015 онд увсчууд ямар бүтээн байгуулалтыг хүлээх вэ? 

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт багассан болохоор төвөгтэй байна. Хоёр жил гаруй УИХ-ын гишүүдийн дэмжлэг байхгүй ч бид өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлээд явж байна. Манай УИХ-ын хоёр гишүүн нөхрийн ярьж байгаагаар тэр хоёр сонгогдоод энд МАН ялаад, Засаг дарга ИТХ-ын дарга намынх нь нөхөд байвал Увс аймаг хөгжих юм шиг байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар MBC телевизээр “Увсын хөгжил дөрвөн жилээр хойшиллоо” гэж хэлээд явсан. 

Увс аймагт 60 Мвт-ын цахилгаан станц бариулахаар идэвхтэй хөөцөлдөж, Засгийн газрын шийдвэрийг хүлээх үлдлээ. 


Аймаг орондоо юм шийдүүлэхгүй байг л дээ. Гай болохгүй байх хэрэгтэй. Тэд муу бол сайн гэдэг дүрмээр ажиллаж байгаа. 

Увс аймагт Д.Цэндсүрэн Засаг дарга болоод, АН-ын залуучууд аймаг орныг удирдаж байхад ажил нь муу байвал тэр хоёрт ашигтай. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр аймгийг хөгжүүлдэг, тэр хоёр байхгүй бол хөгждөггүй гэж юм байх аа. Гайгүй байлгүй. Хөдөлмөрч зүтгэлтэй манай ард олон Увс нутаг тэдэнтэй, тэдэнгүй хөгжинө. 

Манайд 2015 онд том бүтээн байгуулалт өрнөнө. Увс аймагт 60 Мвт-ын цахилгаан станц бариулахаар идэвхтэй хөөцөлдөж, Засгийн газрын шийдвэрийг хүлээх үлдлээ. Ингэснээр баруун гурван аймгийн цахилгааны хэрэгцээг хангаж, 200-300 ажлын байр бий болгоно. ОХУ-д жилд төлдөг 20 орчим тэрбум төгрөг Монголын цахилгаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд үлдэнэ. Үүнийгээ дагасан нүүрсний салбарын ашиг орлого нэмэгдэж, тээврийн салбар маань ч өсч өндийгөөд ирнэ. 

Өчнөөн ажлын байр бий болж, тэр хэмжээгээр нийгмийн салбарт үр дүнгээ өгч эхэлнэ. Зам барилгын ажил эхлэхээр Үзүүрийн булгаас Завханы Сонгино хүртэлх 135 км авто замыг барина. Цаашлаад Ховд Увсын чиглэлийн 163 км авто зам барихаар төлөвлөж байна. Мэдээж орон сууц хөтөлбөр үргэлжилнэ. Гудамж төслийг үргэлжлүүлнэ. Мөн энэ онд дэмжих үйлдвэр, үйлчилгээний жагсаалтыг гаргаж баталсан. Түүн рүү хөрөнгө оруулахаар гадна гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг холбож өгнө. 

-Увс аймаг байгалийн цогцолборт газраар баялаг нутаг. Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлбэл аймаг төдийгүй улсын эдийн засагт үр ашгаа өгөх юм шиг. Та бүхэн ямар бодлогоор ажиллаж байна вэ? 

-Нэг яруу найрагч хэлсэн байдаг. Газрын сүүлчийн диваажинг үзье гэвэл Увсыг үз гэж. Үнэхээр дэлхийн бүх бүслүүр нь Увс аймагт байдаг. Өндөр уулын мөнх цаст оргилууд, уул хангай тал хээр, дэлхийн бөмбөрцгийн хамгийн баруун талын сүүлчийн элс, говийн баян бүрд, Антарктидын хүйтнээс илүү хүйтэнд, үзэсгэлэнт вансэмбэрүү цэцэг, улаан номонд орсон ан амьтан, үзэсгэлэнт байгалиар гайхамшигтай нутаг. 

Сүүлийн хоёр жилд бид дотоодын аялал жуулчлалаа дийлэхгүй байна. Зочид буудал, аялал жуулчлалын бааз, зочид буудлууд шинээр барьж, үйлчилгээ сайжирч байна. Гадаадын жуулчид ирж байна. 

-Тэгвэл улам илүү боловсронгуй болгох хэрэгтэй юм уу даа? 

-Аялал жуулчлалын хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Онгоцны нислэгийн тоог нэмэгдүүлж, авто замыг сайжруулах, аялал жуулчлалын бааз шинээр барих, аялал жуулчлалын бизнесийг дагасан үйлчилгээг сайжруулах ажлуудыг хийнэ. Увс аймгийн эдийн засгийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “Их наяд” хөтөлбөрөө батлууллаа. Өнөөгийн эдийн засгийн төлөв байдал, цар хүрээ үр дүнг тодорхойлж, оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ирээдүйд гарах ашиг, эдийн засгийн өсөлтийг тодорхойлсон сайн хөтөлбөр болсон болохоор гадаад дотоодын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татаж байгаа. Сибирийн Оросууд Хятадын баруун мужийн зах зээлд гарахад хамгийн ашигтай байрлалд Увс аймаг байна. Манайх хөдөө аж ахуйн 40 мянган га талбайтай. 

Эргэлтийн талбайд малын тэжээл ургамал тариалах юм бол бид ОХУ руу асар их хэмжээний мах гаргах өргөн боломж байна. Чацаргана гээд дэлхийд номер нэг жимс ургаж байна. Үүнд бид томоохон ажлыг хийж чадсан. Олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах асуудал бий. Эхлээд Тайваниас үйлдвэр оруулаад ирсэн. 
Маш сайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Тайваньд цаашлаад Зүүн хойд Азийн зах зээлд гаргах том алхам хийсэн. Одоо Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгээр “Чацаргана” төслийг Увс аймагт хэрэгжүүлнэ. Манай өмнөх Засаг дарга нар сайн хэрэгжүүлсэн. 

Үүнийг дагаад аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого нэмэгдээд хүн бүрийн хэрэглэх хүсэл болсон бүтээгдэхүүн болох өргөн боломж бидэнд харагдаж байна. Дээр нь манай аймгийн ЗДТГ-аас баримталж байгаа бодлого бол экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Сибирийн энэ их ойн нөөцийг ашиглаад модны үйлдвэрлэлийг хөгжүүлж БНХАУ-ын болоод бусад зах зээлд яаж гаргах вэ гэдэг бас л бидний бодох асуудал 

-Увс аймгийн ирээдүйн зорилгыг юу гэж харж байна. Магадгүй 10, 20 жилийн дараах Увс аймаг ямар хэмжээнд хүрч хөгжсөн байх бол? 

-Би 20 жил биш ойрын таван жилийг бодож байна. Энэ хугацаанд ОХУ-аас Тува улсын хооронд М-54 олон улсын чанартай замаа тавьж эхэлж байна. Ховд Увсын чиглэлийн 163 км зам холбогдоод нийслэл рүү явах зам ирэх онд холбогдох байх. 

Тэгэхээр Увс аймаг Ази Европыг холбосон баруун талын авто замыг дайран өнгөрч байгаа транзит тээвэр хөгжсөн аймаг болно. Энэ бол Увс төдийгүй баруун бүсийн эдийн засагт асар том түлхэц болно. 
Эх сурвалж: www.Ikon.mn

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%