Сургууль бүр уриатай байсан ба Хүмүүн 1-р сургууль “Орон нутгийнхаа хөгжилд Иргэн бүрийн оролцоог бий болгоё”, Хүмүүн 2 –р сургууль “Хоггүй цэвэр Архангайн төлөө”, Хүмүүн 3-р сургууль “Байгаль орчноо хайрлан хамгаалж Ногоон байгууламжийг нэмэгдүүлье”, 4-р сургууль “Хорт зуршлийн эсрэг хамтдаа”, Ирээдүй цогцолбор сургууль “Эрүүл мэнд Цэвэр орчны төлөө”, МУЗХ-ний идэвхитэн хүүхдүүд “Хүмүүнлэгийн төлөө хамтдаа”, ДЗМОУБайгууллагийн ХӨУБ – ийн хүүхдүүд “Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө”, Ирвэс лицей “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг 0 болгое”, Билгүүн сургууль “Хүүхдийн оролцоог дэмжин хөгжүүлье”, Гурвантамир “Аз жаргалтай Гэр бүлийн төлөө” зэрэг уриатайгаар оролцлоо. Арга хэмжээний хүрээнд 5 – 9 – р ангийн 500 хүүхдийн тайван жагсаал аймгийн төвийг тойрсон бол 10 – 12 р ангийн 500 сурагч аймгийн төвийн хог хаягдлыг цэвэрлэн хүрээлэн буй орчныхоо ногоон хөгжил, байгаль хамгаалах, цэвэр аюулгүй орчинд амьдрах, эрүүл цэвэр байх нөхцөлд хувь нэмрээ орууллаа. БОАЖГазар нь хог хийх 600 гаруй уутаар хангасан ба ХТҮГазар сурагчдын түүсэн нэг уут хогийг 500 төгрөгөөр үнэлэн худалдан авч хогын цэгт төвлөрүүллээ.
Зөвөлгөөн 2015 оны 05 сарын 13-ны өдрийн 10 цагаас Нутгийн захиргааны ордонд "Орон нутгийн бүтээн байгуулалт-хүүхдийн нүдээр" фото зургийн уралдааны үзэсгэлэнгээр нээж, "Орон нутгийн хөгжлийн төлөө-хамтдаа" уриатай тайван жагсаалаар үргэлжилсэн бөгөөд тус уриан дор хог цэвэрлэх үйл ажиллагаагаар дуусгалаа.
ИТХ-ын даргын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа зөвөлгөөнд олон байгууллагууд хамтран оролцсон билээ. Үүнд:
- Аймгийн ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтэс
- Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс
- Байгаль орчин, аялал жуулчлалын газар
- Цагдаагийн газар
- Эрдэнэбулган сумын ЗДТГазар
- Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулиуд
- Хот тохижолт үйлчилгээний газар
- Дэлхийн зөн ОУБайгууллагын Архангай дахь 1, 2 салбар
- Улаан Загалмайн хороо
- Хүүхдийн оролцооны байгууллагууд
Тайван жагсаалд Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5-9 ангийн сурагчид хамрагдсан бол хог цэвэрлэх үйл ажиллагаанд 10-12 ангийн сурагчид идэвхтэй оролцлоо.
Хог цэвэрлэх үйл ажиллагаанд Хот тохижолт үйлчилгээний 3 хогын машин үйлчилсэн ба сурагчид Зая гэгээний цогцолборын урд талбайгаас тусгайлан бэлтгэсэн бээлий, тор зэргээс авч маршрутын дагуу Мааньт уулын чиглэл дэх хогийн цэвэрлэлээ.
Хог цэвэрлэх үйл ажиллагаагаар зохион байгуулагч байгууллагууд маань нэг уут хогийг 500 төгрөгөөр худалдан авсанд сурагчид их сэтгэл өндөр байлаа.