Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс санаачлан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтэстэй харилцан туршлага судлах уулзалт 2015 оны тавдугаар сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Иргэний танхимд боллоо.
Тус уулзалтын зорилго нь Төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах шинэлэг санал, санаачлагын талаар харилцан мэдээлэл авч, туршлага судлах юм.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр хэлтсээс баримталж буй бодлого, зорилт, түүний хэрэгжилт, Иргэний танхимын үйл ажиллагааны талаар товч танилцуулж харилцан мэдээлэл солилцлоо.
Мөн Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байгаа явуулын Иргэний танхим, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны талаарх шинэлэг арга барил, сайн туршлагаасаа хуваалцсан юм.