Аймгийн ИТХурлаас уламжлал болгон
зохион байгуулдаг “ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” зөвөлгөөний
хүрээнд “ОРОН НУТГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ХҮҮХДИЙН НҮДЭЭР” сэдэвт Ерөнхий
боловсролын сургуулийн сурагчдын дунд фото зургийн уралдаан зарлаад өнөөдөр
шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гарлаа.
Тус
уралдаан нь орон нутагтаа өрнөж байгаа бүтээн байгуулалтыг хүүхдийн нүдээр
харах боломжийг олгох, бүтээн байгуулалтыг хэрхэн хамгаалж, сүйтгэж байгааг
олон нийтэд таниулах зорилготой юм.
Фото зургийн
уралдаанд оролцогч хүүхдүүд аймагтаа 2013-2015 онуудад өрнөсөн бүтээн
байгуулалтын зургийг зургийн аппарат болон гар утсаар авах, бүтээн байгуулалтыг
дэмжиж хамгаалан сайжруулсан, эвдэж сүйтгэсэн зэрэг нийгмийн эерэг болон сөрөг
талыг харуулсан эгзэгтэй мөчийн, хүүхдийн сэтгэлд хамгийн их нийцсэн бүтээн
байгуулалтын зургуудаар оролцсон байна.
Уралдаанд нийт 400
орчим фото зураг ирснээс шилдэг 3 зургийг шалгаруулан байр эзлүүлэв.
1-р байранд Эрдэнэбулган сумын I сургуулийн 11а ангийн сурагч Мөнхбаяр
/2015 оны бүтээн байгуулалтын нэг Спортын
төрөлжсөн сургуулийн зургаар/
2-р байранд Эрдэнэбулган сумын II сургуулийн 12б ангийн сурагч
Мөнх-Эрдэнэ
/2010 оны бүтээн байгуулалтын нэг Төв садны рекламны
самбарын зургаар/
3-р байранд Эрдэнэбулган сумын III сургуулийн сурагч
Гантогтох нар тус тус шалгарсан байна.
Фото зургийн үзэсгэлэнгийн үеэр Хүүхэд гэр бүл хөгжлийн
хэлтсийн дарга Ч.Уранчимэгтэй хамт Хүүхдийн улсын чуулганд оролцох 2 сурагчийн
сонгон шалгаруулж авсан билээ. Чуулганд оролцох хүсэлтэй сурагчдын өөрсдийгөө
танилцуулах чадварыг нь харж сурагчид санал нэгтээгээр сонгов.
Хүүхдийн улсын чуулганд 3-р сургуулийн 10а ангийн сурагч
Мөнхчимэг, 4-р сургуулийн 11а ангийн сурагч Мөнх-Эрдэнэ нар сонгогдлоо.