2015.04.20 Зуунмод хот
“Баян сумын ИТХ,
Тэргүүлэгчдийн
үйл ажиллагаатай танилцаж,
зөвлөн тусласан
тухай”
Өнгөрсөн онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс батласан
“Сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх журам”-д заасан
үзүүлэлтүүдийн дагуу 27 сумын ИТХ-ын ажлыг дүгнэсэн дүнг үндэслэж батлагдсан аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолоор
аймгийн ИТХ-ын Ажлын албанд даалгасан үүргийн дагуу Баян, Баян-Өнжүүл,
Баянхангай, Сүмбэр сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн үйл ажиллагаатай 04-с 05 дугаар сард
багтаан зөвлөн туслахаар аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхны баталсан “Аймгийн
ИТХ-ын Ажлын албанаас сум, багийн хурлуудын ажилд хяналт шинжилгээ хийж үнэлгээ
өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах удирдамж”-ийн дагуу 04
дүгээр сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга А.Идэрпүрэв, ахлах
ажилтан А.Батцэцэг, ажлын албаны ажилтан Э.Доржсүрэн нар Баян суманд 1 өдөр
ажиллав.
Сумын
ИТХ, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны талаар:
Ажлын хэсгийг Баян суманд очиход ИТХ-ын нарийн бичгийн
дарга Б.Отгонжаргал хүлээн авсан ба ИТХ-ын дарга Н.Амгалан албан өрөөгөө
цоожлон ИТХ-ын тамгаа авч яваад удаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн тул эзгүй
байв. Бид сумандаа байгаа бидэнтэй ирж уулзах боломжтой ИТХ-ын Тэргүүлэгчдийг
нарийн бичгийн даргаар нь дуудуулахад МАХН-с сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгч Ч.Бадамхатан,
МАН-аас сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгч Я.Батсуурь нараас өөр хүн ирээгүй,
АН-аас сонгогдсон тэргүүлэгч Д.Баяртанасан Улаанбаатар хотоос дэлгүүрийнхээ
барааг татахаар явсан, Н.Ундрахчимэгийн утас холбогдохгүй, МАН-аас сонгогдсон
тэргүүлэгч С.Цэдэвдорж ар гэрт нь гачигдал гарсан тул ирэх боломжгүйгээ
мэдэгдсэн. Ажлын хэсэг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалд
удирдамжаа албан ёсоор танилцуулан ИТХ-ын даргаар томилогдсон гэх төлөөлөгч Ц.Гантулгыг
байлцуулан сумын ИТХ-ын Хуралдааны танхимд холбогдох баримт бичгүүдтэй танилцав.
Ажлын хэсгээс сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцахдаа
дараахь 3 зүйлд анхааран ажилласан.
1-рт: 2014 онд тус сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаад
зөвлөмж болгож үлдээсэн
ажил сайжруулах талаарх 34 зүйл бүхий зөвлөмжийн
хэрэгжилттэй танилцаж биелэлтийг тооцох.
2-рт: 2014 онд хуралдсан сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн
хуралдааны баримт бичгүүд, батлан гаргасан тогтоолуудтай танилцах
3-рт: 2015 он гарсаар сумын ИТХ-аас хийж хэрэгжүүлсэн ажлууд,
ажлын төлөвлөгөө, хуралдаан хийсэн байдал.
Удирдамжийн дагуу
сумын ИТХ, Тэргүүлэгчдийн ажилтай танилцахад дараахь дутагдал, зөрчлүүд
илэрсэн.
1.
Өнгөрсөн
онд аймгийн ИТХ-аас өгсөн үүрэг зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар нэг ч ажил
зохион байгуулаагүй байв.
2.
2015
онд сумын ИТХ, Тэргүүлэгчдээс хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хурал,
Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнүүдээ хэлэлцэж
батлаагүй /эдгээр төлөвлөгөөнүүд төслөөрөө байв/.
3.
Архив,
албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу багцалж хадгаламжийн нэгж болгосон байх
ёстой 2014 оны ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны материалууд батлан гаргасан тогтоолуудтай
танилцахад аль алиныг нь үдэж архивлаагүй задгай, Хурлын дотоод ажил эмх цэгцгүй
байлаа.
4.
Зарим
тогтоолуудыг хуралдааны материал, хуралдааны тэмдэглэл зэрэгтэй нь тулгаж үзэхэд
алгассан дугаартай, 2014 оны зарим тогтоол гар нооргоор, Тэргүүлэгчдийн
хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлаад хуралдааны явцад зарим тогтоолоо батлаж
албажуулаагүй /8 асуудал хэлэлцэхээр батласан мөртлөө 3-4 тогтоол л албажиж
гарсан байх жишээтэй/.
5.
2014
оны сумын ИТХ, Тэргүүлэгчдийн тайланг хуралдаа тавьж ажлаа дүгнүүлээгүй.
6.
Ер
нь ихэнх материалуудыг АТГ аваад явсан гэж тайлбарлаж гаргаж үзүүлсэнгүй.
7.
2015
оны төлөвлөгөөний төслөөс харвал энэ оны 4 дүгээр сарын 22-н гэхэд 5 хуралдаан
хийхээр байгаагаас зөвхөн 1 удаа хуралдаж 8 асуудал хэлэлцэж 3 тогтоол
батлажээ. /тус сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар хурал зарлалгүй
хуралдсан байдлаар тогтоол гаргадаг явдал их гаргажээ. Өөрөөр хэлбэл Баян сумын
ИТХ Хурал хийдэгггүй Хурал болжээ/
8.
ИТХ-ын
дарга н.Амгалан ажилдаа бараг ирдэггүй, ирэхээрээ хийх ажлын талаар үүрэг
чиглэл, өдөр тутмын удирдлагаар хангаж ажилладаггүй, МАН, АН-ынхан нь хоорондоо
улс төржөөд хурлаа хийдэггүй талаар ИТХ-ын нарийн бичгийн дарга нь тайлбар хэлж
байв.
9.
Сумын ИТХ-аас батлан гаргасан тогтоол, шийдвэр,
Хурлынхаа үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг иргэддээ хэрхэн хүргэж буй талаар
мэдээллийн самбар болон Khural.mn цахим сайтын эзэмшилт, баяжилтаас үзэхэд мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх талаар
ажил зохион байгуулаагүй, мөн цахим сайт нь ажиллахгүй байсан учир иргэдэд ямар
ямар асуудлаар хэдэн удаа мэдээлэл хүргэсэн зэрэг нь тодорхойгүй байлаа.
10. Шинээр батлагдсан хууль болох “Шилэн
дансны тухай” хуулийг хэрэгжүүлэх талаар ямар нэг зохион байгуулалтын арга
хэмжээ аваагүй, санхүүгийн тайлан мэдээгээ нийтэд мэдээлэх ажлыг хийгээгүй байна.
11. Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн
Хурлын шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг сумын ЗДТГ-ын Хууль эрх зүйн
ажилтнаар 2014 , 2015 оны эхний улирлын байдлаар хянуулаагүй байна.
12. Багийн Иргэдийн Нийтийн
Хурлуудаа мэдээлэл, арга зүйгээр хангаж ажиллаагүй, хуралдааныг нь хийлгэж
материалуудыг бүрдүүлж аваагүй байв.
Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн ажлын талаар :
-Баян сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөл нь 2014 онд 20 тогтоол батлан гаргасан байна. Зохицуулах
зөвлөл хэдэн удаа хуралдсан нь тодорхойгүй бөгөөд хуралдааныг хэрхэн хаана зохион байгуулсан,
энэ талаар хөтөлсөн тэмдэглэл, албан ёсны баримт байхгүй байв.
-Харин Зохицуулах зөвлөлийн өнгөрсөн онд хийгдсэн үр
дүнтэй 1 ажил нь “Архигүй Баян сум” аялах дэвтрийг байгууллагуудад аялуулж
архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар нийтийг
хамарсан ажлуудыг сайн зохион байгуулжээ.
-Зохицуулах зөвлөлөөс батлан гарсан тогтоолуудад хяналт
шинжилгээ хийж үзвэл ихэнх тогтоолууд сургалт, семинар, зөвлөгөөнд оролцогсдод
томилолт олгосон, шатахууны зардал гаргасан, сумын цагдаагийн хэсгийн
төлөөлөгчийг эргүүл жижүүр хийхэд зориулсан шатахууныг шийдвэрлэсэн зардлууд их
гарсан боловч, баримтын тооцоо, илтгэх хуудас авч ажил дүгнээгүй байна.
Харин иргэд, олон нийтрүү хандаж гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, яриа таниулга, хяналт шалгалт хийх,
урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй сайн ажилласан иргэд, байгууллагыг урамшуулах зэрэг олныг
хамарсан үр дүнтэй, ач холбогдолтой ажлуудыг тааруу зохион байгуулжээ.
2015 оны 01 дүгээр улирлын байдлаар гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн үйл ажиллагааны
төлөвлөгөө, төсвийг батлаагүй,
хуралдаанаа нэг ч удаа зохион байгуулж хийгээгүй, энэ чиглэлийн ажил
эхлээгүй байна.
Хувийн
ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт, хадгалалтын
талаар :
Баян суманд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын
мэдүүлгийг 23 албан тушаалтан, төлөөлөгч хуулийн хугацаанд гаргасан байна.
Баян сумын ИТХ-ын нарийн бичгийн даргыг 2014 оны 04
дүгээр сарын 02-ны өдөр томилсон ч тушаалд эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл
урамшууллыг тодорхой зааж өгөөгүйгээс хэдэн хувиар ч нэмэгдэл урамшуулал авч
болох боломжийг бүрдүүлсэн байна.
Баян сумын ЭБАТ /эрх бүхий албан тушаалтан/-аас мэдүүлэг
гаргагч нарыг заавар зөвөлгөөгөөр хангалттай сайн хангаж ажиллаж чадаагүй
байна. Тухайлбал мэдүүлгийг гаргуулахад эх үүсвэрийг тайлбарлуулаагүй, регистрийн
дугаар бичүүлээгүй, гарын үсэг зуруулаагүй гэх мэт дутуу бүрдүүлэлт их гаргуулсан
байна.
Мөн цаасаар мэдүүлсэн мэдүүлгийг мэдүүлэг гаргагч нараар
дутуу гаргуулсан мөртлөө цахимд шивж баталгаажуулахдаа мэдүүлэг гаргагч нараас
утсаар авч дутууг нөхөж оруулсан зэргээр цаасаар гаргуулсан мэдүүлэг цахимаар
мэдүүлсэн мэдүүлэгтэйгээ зөрж байгаа зэрэг зөрчлүүдийг гаргасан байна. /ХОМ-ыг
цахим хуудсанд шивэхдээ энэ онд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал
нь хайнга хандсан алдаа гаргаж байсан/
Мэдүүлэг гаргагч нарын хувийн ашиг сонирхлын болон
хөрөнгө орлогын мэдүүлгийг цоожгүй сейфэнд хадгалж хэн ч дураараа үзэх нөхцлийг
бүрдүүлсэн дутагдал гаргажээ.
-Ажлын хэсгийн гишүүд дүнгээ аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаа мэдэгдээд дээрх зөрчил дутагдлуудыг
ойрын хугацаанд засч залруулах тодорхой зүйлүүдийг газар дээр нь анхааруулж
зөвлөсөн бөгөөд Хуралд суудалтай намууд орон нутагтаа улс төржихгүй байж
ИТХ-ынхаа үйл ажиллагааг орйын хугацаанд хэвийн хэмжээнд нь хүргэж хаа хаанаа
ойлголцол зөвшилцөлд хүрч ИТХ-ын нарийн бичгийн даргыг өдөр тутмын удирдлагар
хангаж ажиллах үүрэг бүхий ИТХ-ын даргатай холбоотой асуудлаа эцэслэн
шийдвэрлэж ажиллахыг зөвлөв.
Цаашид сумын ИТХ, Тэргүүлэгчид, Нарийн бичгийн даргаас
дараахь ажлуудыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэх талаар аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хугацаатай чиглэлийг албан ёсоор хүргүүлж энэ талаар хийж
хэрэгжүүлсэн ажлуудын дүнг Тэргүүлэгчдийнхээ хуралдаанаар сонсож хэлэлцэн ажил
сайжруулах шаардлагатай байна гэж Ажлын албанаас дүгнэв. Үүнд:
1.
Аймгийн
ИТХ-ын Ажлын албанаас өнгөрсөн онд өгсөн зөвлөмж чиглэлүүдийг бүрэн хангуулах.
2.
Сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон
хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг албан ёсоор батлах
3.
Сумын
ИТХ-ын Нарийн бичгийн даргын 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэн, 2015 оны үр
дүнгийн гэрээг байгуулах
4.
ИТХ-ын
болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны баримт бичгүүдийг архив албан хэрэг
хөтлөлтийн журмын дагуу бүрэн бүрдүүлж хадгаламжийн нэгж үүсгэх
5.
ИТХ-ын
албан хэрэг хөтлөлт, дотоод ажлыг стандартын дагуу хангуулан бүртгэл хяналтын
тогтолцоог чанд мөрдөж ажиллах
6.
ИТХ-ын
төлөөлөгч, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа нарийн тогтоож,
хуралдааны зар мэдээг бүрэн хүргүүлж төлөөлөгч, тэргүүлэгчдийнхээ оролцоог
бүрэн хангаж, чанартай, үр дүнтэй хуралдаж байх
7.
Сумын
ИТХ-ын Нарийн бичгийн даргын ажлын байран дахь сургалтын төлөвлөгөөг баталж,
нарийн бичгийн даргын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, ажлын байранд нь сургаж
дадлагажуулах
8.
Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас баталсан сумын ИТХ-ын үйл ажиллагааг үнэлж
дүгнэх үзүүлэлтүүдийн дагуу тодорхой хариуцах эзэнтэй, хугацаатай ажлуудыг
зохион байгуулах
9.
Иргэдийнхээ
санал бодлыг судлах /шийдвэрийн төсөл, шийдвэрийн хэрэгжилт дүгнэх болон
ТББ-уудтай ажилладаг арга хэлбэр, хурлаас зохион байгуулсан уулзалт г.м/ талаар
өргөн хүрээтэй ажил зохион байгуулах
10. Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс батлан хэрэгжүүлж буй шийдвэрүүдийг
иргэддээ сурталчилах
11. Сумын ИТХ-ын хороодын үйл ажиллагааг сайжруулж, хяналт
шалгалт хийлгэн, хуралдаанаар хэлэлцэх асуудалд дүгнэлт гаргуулж байх
12. Багийн ИНХ-ын хуралдааны баримт бичигт ХШҮнэлгээ хийж,
арга зүйн зөвлөгөөгөөр хангах
13. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын
зөвлөлийг яаралтай хуралдуулж төлөвлөгөө, төсвийг батлуулан ажил эхлүүлэх
14. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөлийн төсвийг үр дүнтэй арга хэмжээнд зарцуулан, хяналт тавьж төсвийн зарцуулалтын
тайланг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх
15. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрүүгийн нөхцөл
байдлын мэдээнд тулгуурлан зөв оновчтой төлөвлөж олон нийтэд чиглэсэн сургалт
сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах
16. Сумын зохицуулах зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх чиглэлээр баг, байгууллага, ААНэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан
зохион байгуулж, хуралдаанаараа илтгэл мэдээллийг сонсон тогтоол, тэмдэглэлээр
үүрэг даалгавар өгч ажлыг нь чиглүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх
17. Дэд зөвлөлүүдийн ажлын явцыг улирал тутам дүгнэж, ажил
эрчимжүүлэх арга хэмжээ авч байх
18. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ТББ-уудтай
хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх
19. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжиж буй
үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, байдлын талаар
зохицуулах зөвлөлийн хурал болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар
хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч байх
20. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг
засваргүй гүйцэд бөглүүлэхэд хяналт тавьж ажиллах
21. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг
хариуцах эрх бүхий албан тушаалтныг хууль, журмын дагуу томилж, нэмэгдэл
урамшууллын хувь хэмжээг албан ёсоор тогтоох /хуулиараа 40 хүртэлх хувь гэж
байгаа/
22. Мэдүүлгийг
холбогдох тайлан мэдээний хамт зориулалтын сейф, төмөр шүүгээнд хадгалах, хувь
хүний нууцтай холбогдох мэдээллийг чандлан хадгалах, хамгаалах асуудлаар нууцын
баталгаа гаргах
23. Авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах,
зөвлөгөө өгөх мэдүүлэг гаргагчдыг гарын авлага, зөвлөмжөөр хангах
24. Хуульд заасны дагуу батлагдсан маягтаар бүртгэл хөтлөх
25. Сүүлийн 3 жилээс өмнөх жилүүдийн мэдүүлэг болон холбогдох
баримт бичгийг архивын нэгж болгон сумынхаа Архивт хүлээлгэн өгөх.
Илтгэх хуудас бичсэн: А.ИДЭРПҮРЭВ
А.БАТЦЭЦЭГ
Э.ДОРЖСҮРЭН