ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВӨЛГӨӨНД ОРОЛЦЛОО

2015-04-23

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөн  4-р сарын 23-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус зөвөлгөөн нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны цагийг хэрхэн зохион байгуулж буй туршлагаас хуваалцах, хамтын үйл ажиллагааг дэмжин түгээн дэлгэрүүлж, аймгийн сайн хичээлийг шалгаруулах зорилготой явагдаж байна. Зөвөлгөөнд аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, аймаг сумын ИТХ-ын төлөөлөл, Архангай аймаг дахь УБИС-ийн багш нар, Боловсролын соёлын газрын мэргэжилтэнгүүд болон эцэг, эхийн төлөөлөл урилгаар оролцлоо.


            Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, туршлага солилцох зөвөлгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат үг хэлсэн бөгөөд Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагын тоглолтоор эхэллээ. Урлагын тоглолтонд сургууль тус бүрээс 50-аас доошгүй сурагчдыг хамруулан өөрийн сургуулийг тодотгох сайн номеруудаа үзүүлж байв. Жишээ нь:


·         Эрдэнэбулган сумын 1-р сургууль Бишгүүр хөгжим,


·         Эрдэнэбулган сумын 2-р сургууль Найрал дуу


·         Эрдэнэбулган сумын 3-р сургууль Шүлэг



·         Эрдэнэбулган сумын 4-р сургууль Даралтад хөгжим


·         Ирээдүй цогцолбор сургууль Бүжгээр зэрэг тус тусын сургуулийнхаа онцлогт тохируулан сурагчдаа түлхүү сургаж хөгжүүлж байгаа юм байна.


Тус зөвөлгөөнөөр багш сурагчид хоорондоо туршлага судлахаас гадна, эцэг эхчүүд хүүхдүүдийнх нь авьяас чадварыг нээж өгч, хөгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%