Сумын ИТХ, ойн ангитай хамтран удирдамжийн дагуу байгаль орчны талаар хяналт шалгалт хийв.
Шалгалтаар:1. Ойн санг хаасантай холбогдуулан хууль бус мод бэлтгэх ажилд хяналт тавих
2.Ойн санд хууль бус ан агнах болон зөвшөөрөлгүй ойн гүнд аялал зугаалга хийхийг хориглох арга хэмжээ авах
3.Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын бэлтгэлийг хангасан байдалд хяналт тавих
4.Байгаль хамгаалагч нарын хийсэн ажил , урамшуулалт морин эргүүлийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих
5.284-р точикт баригдаж байгаа гүүр барих ажлын явцад хяналт тавих
Байгаль орчны сангаас 8,0 сая төгрөг зарцуулж 284-р точикт гүүр барьж байна. Энэ ажилд байгаль хамгаалагчид идэвхтэй оролцож байна.