Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ОХУ-ын ерөнхий консул РАКШАЕВ РЫГЗЫН РАКШАЕВИЧ гэргийн хамт Архангай аймагт айлчилж, Халх голын ялалтын 70 жилийн ойн медалиар ахмад дайчдыг шагналаа.
Зураг: ОХУ-ын ерөнхий консул ахмад дайчдын гэрт зочилон шагнал гардуулав.Зураг: Ерөнхий консул РАКШАЕВ РЫГЗЫН РАКШАЕВИЧ гэргийн хамт төв гандангаар орлоо.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын I багт оршин суух ахмад дайчин Э.Батмөнх нь эдүгээ 99 хавартай золгож буй бөгөөд 1939 оны Халх голын дайнд оролцож явжээ.
Зураг: Ахмад дайчдад шагнал гардуулав.
А.Цэнджав 1945 оны Халх голын дайнд оролцон эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан өнөөдрийн энх цагийг авчирхад гар бие оролцон тэмцэж явжээ.
Зураг: Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар ОХУ-ын ерөнхий консулыг хүлээн авав.
Нэмэн өгүүлэхэд Халх голын ялалтын 70 жилийн ой
ирэх тавдугаар сарын 9-нд тохиож байна.
Москва хотын Улаанталбайд болох ялалтын парадад 20
гаруй орны 14 мянган цэргийн алба хаагчид жагсах бөгөөд Монголын Зэвсэгт хүчний
80 гаруй албан хаагчид оролцоно.
Зураг: Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар ОХУ-ын ерөнхий консулыг хүлээн авав.