4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс гарсан
саналыг УИХ-ын эмэгтэй гишүүдэд уламжлах цахим хурлыг аймгийн ЗДТГ-ын
Хууль зүйн хэлтсээс зохион байгуулан оролцлоо. Цахим хуралд орон
нутгийн эмэгтэйчүүдийг төлөөлөн төрийн болон төрийн бус байгууллагын 12
эмэгтэй оролцон санал бодлоо илэрхийллээ.