Ц.Лхагвасүрэн /Дархан сумын 1 дүгээр багийн ИНХ-ын дарга/ЖИЛ БОЛГОН БАГИЙН ИНХ-ААС САНАЛ АВЧ ХИЙХ АЖЛАА ТОВЛОДОГ БОЛОВЧ
ЗАРИМ ХИЙГДСЭН АЖИЛ ЧАНАР МУУТАЙ
Мөнгө хөрөнгөтэй дарга нар өөрсдийн тойрогт хөрөнгө их татаж чанартай ажил хийлгэдэг нь багийн ИНХуралд оролцсон иргэдийн бусад багт хийгдсэн ажилтай харьцуулан саналаа хэлж байгаагаас илт харагдаж байна. Иймд 2016 онд орон нутгийн хөгжлийн сангаар дараах ажлуудыг Дархан сумын 1 дүгээр багт хийлгэх саналтай байна.
- Багийн төвийн барилгыг цэцэрлэгийн хажууд барих
- Айл өрхийг дулаантай холбох
- Сайн хөрш гудамж төслийг хэрэгжүүлэх /20 сая/
- Айл өрхийн гудамж хооронд сайжруулсан шороон зам тавих /50 сая/
ДАРХАН СУМЫН 8 ДУГААР БАГТ ЖИШИГ ХОРООЛОЛ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЕ
2016 оны ОНХСангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 8 дугаар багт Жишиг хороолол төслийг хэрэгжүүлэх саналтай байна. Мөн 1, 7, 8, 10, 11, 12, 13 дугаар байрнуудын зоорийн давхрын инженерийн шугмыг шинэчлэн, Нарантолгой, Манхантолгойн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, Дэвшил хорооллын гудамжинд гэрэлтүүлэг хийх, Гэр хороололд хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай байгуулах саналыг оруулж байна.
Сум дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн байгууламж, нийтийн үйлчилгээ, тохижилтыг сайжруулах хүрээнд: Монгол Алтын уулзвараа Бурхантай толгой хүртлэх хорооло талын хэсэгт хайс хийж, зүлэгжүүлэх, Орон сууцны фасадны засварыг үргэлжлүүлэх ажлыг хиймээр байна. Байгаль орчин, усан хангамж, хүрээлэн орчны хүрээнд: Орон сууцны хороолол дунд болон хогийн цэг үүсдэг газруудын орчим хяналтын камер байрлуулах саналыг тус тус оруулж байна.
МИНИЙ МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ХЭД ХЭДЭН ГАЗАР
БИЕ ЗАСАХ ГАЗАР БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
2016 онд аймгийн ОНХСангийн хөрөнгөөр Дархан сумын 9 дүгээр багийн хээтэй 4-2 дугаар байр 4-3 р байрны хоорондох талбайг ОНХСангаас тохижуулж, цас борооны ус тогтдог газруудыг тэгшилж, замуудад ус зайлуулах төхөөрөмж суулгах
Хээтэй 4-1 дүгээр байрны инженерийн шугам сүлжээний дутуу байрнуудыг гүйцээх
Хээтэй хорооллын байрнуудын фасадны өнгийг сэргээх ажлыг үргэлжүүлэх
Автомашинуудын зогсоол хороолол доторх замыг өргөтгөх, автын тэмдэг тэмдэглэгээг хийх санал оруулж байна.
Сум дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн байгууламж, нийтийн үйлчилгээ, тохижилтыг сайжруулах хүрээнд: Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд хэд хэдэн газар бие засах газар байгуулах Жил бүр байнга ухаж байдаг хэд хэдэн газар байна. Үүнийг анхааралдаа авч, ус дулааны шугмыг шинэчилэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Байгаль орчин, усан хангамж, хүрээлэн орчны хүрээнд: Иргэдийг төрөл бүрийн гоёлын модын бэлдэцүүдээр хангаж, орон сууцны хороолол дунд тариулах саналтай байна.
БАГИЙН ТӨВИЙГ БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НЬ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАЯ .Б.Норовсамбуу /Дархан сумын 9 дүгээр багийн иргэн/
Дархан сумын 9 дүгээр багийн хээтэй 4-4 болон 4-5-р байрны дунд автобусны зогсоол байгуулах Ялангуяа Хээтэй 4-4 –ийн ард хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тохижуулах саналтай байна.
Сум дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн байгууламж, нийтийн үйлчилгээ, тохижилтыг сайжруулах хүрээнд: Багийн төвийг багийн нутаг дэвсгэрт нь байгуулж ажиллуулая.
Хэлэлцүүлэгт нийт 60 гаруй иргэн оролцлоо. Тэд баг тус бүрт хийлгэх ажлын саналыг амаар боолн бичгээр өгсөн юм. Иргэдийн гаргасан саналыг нэгтгэж, эрэмбэлээд багийн ИНХурлаар дамжуулан дахин хэлэлцүүлнэ. Хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийн дараагаар 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтыг гаргах аж.