Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд өнөөдөр/2015.04.28/ цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ-ын эмэгтэй гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн сан, 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэй төлөөлөгч нартай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл тулгамдсан асуудал болоод байгааг хэлээд гэр бүлийн хүчирхийллийн гаралт буурахгүй, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэрэг ноцтой хэлбэрт шилжих болсныг онцлон жишээ баримттайгаар ярилцсан юм.
Орон нутгийн төлөөлөгчид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, сум, багийн Засаг дарга нарын үүрэг, хохирогчид үзүүлэх үйлчилгээний асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр гарсан саналыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэйг хэлж байсан юм. 21 аймагт зохион байгуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг, С.Одонтуяа нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, төр захиргааны байгууллагын төлөөлөл нийт 500 гаруй хүн оролцож, 250 гаруй санал ирсэн тухай мөн үеэр танилцууллаа.
Дархан-Уул аймгаас тус цахим хэлэлцүүлэгт аймаг сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, орон нутгийн шидэвр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд, ТББ-ын төлөөлөл оролцлоо.