Аймгийн эмэгтэйчүүд, төрийн байгууллага,
иргэний нийгмийн байгууллагууд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн
шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өглөө
Аймгийн ЗДТГ-ХЗХ-ээс
Монголын Эмэгтэйчүүдийн сан, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ТББ-тай хамтран “Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн
хэлэлцүүлгийг 2015 оны 4 сарын 22-ны өдөр аймгийн Иргэний танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон хурлын ажлын алба,
аймгийн ИТХ-ын хүний эрхийн хороо, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн
газар, Боловсрол соёлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн
хэлтэс, Нийгэм халамж үйлчилгээний хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс,
Зуунмод сумын ЗДТГ, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, ЕБС болон МСҮТөвийн
нийгмийн ажилчид, Иргэний нийгмийн сүлжээ байгууллага, орон нутгийн
эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгээс гарсан
саналаа нэгтгэн хуульд тусгуулахаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн багт хүргүүлэн
амжилттай ажиллалаа.