Нийслэл дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн” Хурлын Хангарьд-2015” спорт
наадам 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдөр Хангарьд
спорт зааланд эрэгтэй гар бөмбөг , Нийслэлийн 23 дугаар сургуулийн спорт
зааланд эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж дүнгээ гаргалаа.
Эрэгтэй гар бөмбөгийн тэмцээнд:
I байр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
II байр Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
III байр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:
I байр Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
II байр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
III байр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
багууд тус тус шалгарлаа. Тэмцээний 3 дахь өдрийн байдлаар Нийслэл 2
мөнгө, Баянзүрх дүүрэг 3 алт, 2 хүрэл, Баянгол дүүрэг 1 алт, 1 хүрэл,
Багануур дүүрэг, 1 алт, 2 мөнгө, Хан-Уул дүүрэг 2 хүрэл, Сүхбаатар
дүүрэг 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Багахангай дүүрэг 1 алт 2 мөнгө,
Сонгинохайрхан дүүрэг 1 хүрэл медалын эзэн боллоо. Медалын тоогоороо
Баянзүрх дүүрэг тэргүүлж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр багийн тэмцээнүүдийн шигшээ тоглолтууд Хангарьд спорт зааланд явагдаж “ХАНГАРЬД -2015” спорт наадмын шилжин явах цомын эзэн баг тодрох юм.
2015 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр багийн тэмцээнүүдийн шигшээ тоглолтууд Хангарьд спорт зааланд явагдаж “ХАНГАРЬД -2015” спорт наадмын шилжин явах цомын эзэн баг тодрох юм.