ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТАМШ амжилттай зохион байгуулагдлаа.

2015-04-22

Төв аймгийн хэмжээнд нутгийн захиргааны зарим байгууллагууд гарсан Төрийн жинхэнэ албан тушаалтын сул орон тоог нөхөх Төрийн албаны мэргэшлийн шалгалт явуулах салбар комиссыг аймаг дахь ТАЗСЗ-ийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Бүртгэл, сорил, ярилцлагын шалгалтын хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хэсэгт төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 9 албан хаагч ажиллав. Салбар комиссоос шалгалтын Төв комисстой хамтран 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сорил, ур чадварын шалгалтыг цахим хэлбэрээр авч, ярилцлагын шалгалтыг мөн өдөрт багтаан зохион байгууллаа.    

Шалгалт зохион байгуулах хүртэлх хугацаанд сул орон тооны зар болон холбогдох журам, зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, Төв аймгийн www.tov.gov.mn цахим хуудас /ТАЗСЗ-ийн цэс/, аймгийн ЗДТГ-ын болон Салбар зөвлөлийн мэдээллийн самбар, орон нутгийн Төв times сонинд байршуулж, TBS телевизийн мэдээллийн цаг хөтөлбөрөөр нийтэд мэдээлж ажилласан.  Төрийн албаны мэргэшлийн шалгалтын үйл ажиллагаа, шуурхай, ил тод байдлыг хангах зорилгоор аймгийн төвд байрладаг Мөнх-Алдарын талбайн лед дэлгэцийг ашиглан Онлайн шалгалтын үйл явцыг шалгуулагч, шалгагч, иргэдэд шууд дамжуулж үзүүллээ.    

Энэ удаагийн мэргэшлийн шалгалтаар дэс түшмэлийн ангиллын 6, туслах түшмэлийн ангиллын 16, мөн 2014 онд зохион байгуулсан ТАМШ-аар хүн бүртгүүлээгүй 2, Хан Хэнтийн УТХГХЗ /улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа/-аас байгаль хамгаалагчийн 2, нийт 26 ажлын байр зарлагдсан.   Шалгалтын бүртгэлийг 2015 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд явуулсан. Бүртгэлийн хугацаанд тухайн ажлын байранд тавигдах болзол шалгуур хангасан 134 иргэн бүртгүүлэв. Үүнд дэс түшмэлийн ангилалд 24, туслах түшмэлийн ангилалд 110 иргэн бүртгүүлсэн.  

Шалгуулагчдаас сорилын шалгалтад нийт 34 иргэн тэнцэж дараагийн шатны Монгол хэлбичиг, албан хэрэг хөтлөлийн шалгалтад ороход 27 иргэн тэнцлээ. Ярилцлагын шалгалтын дөрвөн ажлын хэсгийг тус бүр 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан Төв комиссоос ирүүлсэн ярилцлагын асуултыг санамсаргүй байдлаар сугалуулан ярилцах байдлаар зохион байгуулсан.

Ярилцлагын шалгалт дууссаны дараа эцсийн дүнг нэгтгэн гаргахад Дэс түшмэлийн ангилалд 6, Туслах түшмэлийн ангилалд 21, нийт 27 иргэн бүх шалгалтын нийлбэр оноогоор 60 буюу түүнээс дээш оноо авлаа. Энэ нь нийт бүртгүүлэгчдийн 21.14 хувийг эзлэж байна.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнг Салбар комиссын 2015 оны 01 дүгээр тогтоолоор батлаж, Төв комисст уламжилахаар шийдвэрлэлээ. Шалгалтын дүнгээс үзэхэд 1 ажлын байранд иргэн огт бүртгүүлээгүй, 10 ажлын байранд иргэд шалгалт өгч өрсөлдсөн боловч тэнцээгүйн улмаас сул үлдэж байна.  Иймээс уг сул орон тоонуудыг нийтэд зарлан нөөцөөс нөхөх, улмаар төрийн албаны мэргэшлийн шалгалтыг нөхөх саналтай байна.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%