Өнөөдөр дүүргийн нэгдүгээр хорооны
Иргэний танхимд Төлөөлөгч Ц.Эрдэнэбаярын “Төлөөлөгчийн нэг өдөр”-ийн
нэгдсэн уулзалт боллоо. Өдөрлөгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр дүүргийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын Ажлын
алба, 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын ажлын
албатай хамтран зохион байгуулсан бөгөөд Тохижилт үйлчилгээний компани,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөл
хамтран ажиллаа.
Уулзалтанд
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын ажлын
албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн
хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх, 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд,
цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга цагдаагийн хурандаа П.Батбаатар,
Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах байцаагч Цагдаагийн хошууч
Б.Гүнчин-Иш, Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс, Мэргэжлийн
хяналтын хэлтсийн дарга н.Болд, Засаг даргын дэргэдэх Хөдөлмөрийн
хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Базардаргиа, Засаг даргын Тамгын
газрын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Амартүвшин 23-р
сургуулийн сургалтын менежер н.Цолмонбаатар, Нийгмийн ажилтан
н.Эрдэнэчимэг нар оролцлоо.
Уулзалтыг
нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн
үгэндээ иргэдийг хүссэн цагтаа ирээд мэдээ мэдээллээ авах боломжоор 100%
хангагдсан Иргэний танхимтай мөн хариуцсан орон тооны ажилтантай
болсон. Иймээс иргэд та бүхэн хүссэн үедээ Иргэний танхимаараа
үйлчлүүлэх боломжтой болсон гэдгийг онцоллоо. Мөн “Ногоон дүүрэг” болох
зорилтын хүрээнд тохижилтын ажил ихээр хийгдсэн. Удахгүй хаврын
тохижилтын ажил эхлэнэ. Иргэд маань энэхүү ажилд идэвх санаачлагатай
оролцоорой гэдгийг хэллээ.
Энэ үеэр Төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр 2015 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлаа товч тайлагналаа.
Өнөөдрийн нэгдсэн уулзалтанд хүрэлцэн ирсэн дүүргийн харъяа хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулт өгч, санал хүсэлтийг хүлээн авлаа.
Өдөрлөгийн хүрээнд иргэдээс ирсэн санал хүсэлтийг Хурлын ажлын алба дээр нэгтгэн, холбогдох газар, харьяа хэлтэс албуудад уламжлан, хэрхэн шийдвэрлэснийг эргэж тайлагнах юм.
Хорооны ийм сайхан байртай болгож өгсөн дүүргийн удирдлагуудаа түүнчлэн Иргэдийн нийтийн Хурлын ажиллах нөхцөл боломжоор хангаж өгсөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэд баярлалаа гэдгээ иргэд уулзалтын үеэр хэлж байлаа.