Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,
дүүргийн Замын цагдаагийн тасаг, Монголын жолооч нарын эрх ашгийг
хамгаалах холбоотой хамтран 2014 оны дөрөвдүгээр сарын 16,17,18-ны
өдрүүдэд “Замын хөдөлгөөнд аюулгүй оролцоё” арга хэмжээ зохион байгуулах
гэж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус арга хэмжээнд оролцох Замын хөдөлгөөн зохицуулагч сайн дурын иргэд, оюутны төлөөллүүдэд зохион байгуулагчдын зүгээс явган зорчигчдод замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой, эрсдэлгүй оролцох дадал эзэмшүүлэх, зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд заавар зөвлөгөө өгөх талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Туяа, Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооны Тэргүүн М.Санжаа нар хүргэлээ.
Зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Туяа сайн дураар ажиллаж буй иргэдийг Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооноос тусгай хэрэгслэлээр хангахаас гадна урамшуулал өгч ажиллана. Мөн энэхүү арга хэмжээг цаашид давтамжтайгаар зохион байгуулах бодлого барьж байгаа гэдгийг онцолж хэллээ.
Энэхүү арга хэмжээ нь дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган зорчигчийн гарц, авто замын урсгал, нягтрал ихтэй гэрэл дохиот уулзвар, явган хүний гарц бүхий 12 уулзваруудад өглөө 7:30-9:30 цаг, өдөр 12:00-14:00 цаг, орой 17:30-20:00 цагуудад үргэлжлэх юм байна.