Баянхонгор аймгийн сумдын ИТХ-ын дарга нар Дархан суманд айлчлан туршлага судлах уулзалтыг зохион байгуулав.Тус аймаг 20 сумтай бөгөөд уулзалтад Баянхонгор аймгийн 17 сумдын ИТХ-ын дарга нар оролцжээ. Дархан уул аймгийн Дархан суманд хэрэгжүүлж буй тэргүүн туршлагаас судалж аймаг, сумынхаа хөрсөнд буулгах бодит ажил, шинэ санал, санаачилгыг эрэлхийлж яваа аж. Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа :“ИТХ-ын шийдвэр, түүний биелэлтэнд хяналт тавих хэлбэрүүд, ИТХ-ын хороод болон төлөөлөгчдийг идэвхжүүлэх арга зам, Шилэн дансны тухай болон Төсвийн тухай хуулийн хэрэгжилт ” зэрэг сэдвүүдээр Баянхонгор аймгийн сумдын ИТХ-ын дарга нарын сонирхсон асуултад хариулт өгөв Баянхонгор аймаг байгаль түүх, соёлын дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл бүхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн, олборлох, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх ашигт малтмалын их нөөц баялаг бүхий давуу талууд бий гэдгийг уулзалтын үеэр онцлоод хамтран ажиллах санал тавьсан юм.