ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Иргэний зөвлөлийн дүрэм

2015-04-13

Хууль зүйн сайдын 2014 оны 06 дугаар сарын 08-ны

өдрийн А/89 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт                                         

 

                                              ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн үйл ажиллагаанд энэхүү дүрмийг мөрдөнө.

 

Хоёр. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

 2.1.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна” гэж заасны дагуу аймаг, нийслэлийн Иргэний зөвлөлийг байгуулан ажиллуулна.

  2.2.3өвлөлийн дарга, гишүүдийг томилж, сонгохдоо Цагдаагийн албаны тухай хуулийн 21-р зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд  заасныг тус тус удирдлага болгоно.

 

 Гурав. Зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт

 3.1.3өвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, иргэн нэр дэвшинэ.

 3.2.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ажлын албаны даргаар ахлуулсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хууль зүйн мэргэжилтэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, нутаг дэвсгэр болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах комисс /цаашид “Комисс" гэх/-ыг байгуулж, дараах ажлыг зохион байгуулна.

3.2.1.Зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авах тухай зарыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон боломжит бүх хэлбэрээр /цахим хуудас, сум, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны Иргэдийн Нийтийн Хуралд албан бичгээр хүргүүлэх зэрэг/ иргэдэд мэдээлэх;

 

3.2.2.Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэн нь дараах материалыг бүрдүүлж Комисст ирүүлнэ. Үүнд:

       а/Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/

       б/ Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт  заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэх хуудас.

3.2.3.Комисс нь 3.2.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдэд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор иргэний нэр дэвших хүсэлтийг бичгээр болон цахим хуудсаар хүлээн авах;

3.2.4.Комисс нь Зөвлөлд нэрээ дэвшүүлсэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор шаардлага хангасан иргэдийн нэрсийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар бэлтгэх;

3.2.5.3өвлөлд нэр дэвшсэн иргэдийн жагсаалт, товч намтарыг 30 хоногийн хугацаанд цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж, санал авах ажлыг зохион байгуулах бөгөөд санал авах ажлыг дараах хэлбэрээр явуулна.

  а/цахим хуудсаар;

  б/сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаар.

3.2.6.Комисс нь цахим хуудсаар ирүүлсэн санал, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаас ирсэн саналыг 7 хоногийн хугацаанд нягтлан үзэж, хамгийн их санал авсан дарааллаар нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргаж, холбогдох материалын хамт аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх;

 3.2.7. “комиссоос     ирүүлсэн материалыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 7 хоногийн дотор хэлэлцэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 21-р зүйл,  Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд  заасныг тус  тус удирдлага  болгон гишүүдийг томилно.

 

3.3.3өвлөлийн гишүүнээр томилогдмогц аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас зохион байгуулах сургалтад заавал хамрагдана.

3.4.3өвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө:

3.4.1.улс төрийн албан тушаалд сонгогдсон,  томилогдсон;

3.4.2. хууль   сахиулах байгууллагын алба хаагч, прокурор, шүүгчээр томилогдсон;

3.4.3. хуульд заасан ашиг сонирхлын зөрчил тогтоогдсон;

3.4.4.гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

3.4.5.чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан,

3.4.6.эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон;

3.4.7.зөвлөлийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа оролцоогүй;

3.4.8.ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, захиргааны зөрчил санаатай үйлдсэн.

З.5.Энэ дүрмийн 3.4.1-4.8 дахь хэсэгт заагдсан үндэслэл тогтоогдсон тохиолдолд зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

З.6.Зөвлөлийн гишүүний чөлөөлөгдсөний дараа сул орон тоонд нөхөн томилогдсон гишүүн өмнөх гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллана.

 

Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр

4.1.3өвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь ээлжит болон ээлжит бус хуралдаан байна.

4.2.3өвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

4.3.3өвлөл нь тухайн жилийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор дараа жилийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулан, баталж, цахим хуудсанд байршуулна.

4.4.Хуралдаанаар   хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга, гишүүд санал болгоно.

4.5.Цагдаагийн төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутаг дэвсгэр болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал ирүүлж болно.

4.6.3өвлөлийн дарга, эсхүл гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.

4.7.Зөвлөлийн дарга нь ээлжит хуралдаан болохоос 3 хоног, ээлжит бус хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хуралдааны хөтөлбөр, хэлэлцэх асуудлын талаарх мэдээлэл, танилцуулгыг Зөвлөлийн гишүүдэд хүргүүлж, гишүүд хуралдаан болохоос өмнө мэдээлэлтэй танилцах арга хэмжээ авна.

4.8.3өвлөлийн гишүүдийн олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцох бөгөөд ирц хүрэлцээгүй тохиолдолд хуралдааныг хойшлуулна.

4.9.3өвлөлийн гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх бөгөөд санал тэнцсэн тохиолдолд Зөвлөлийн дарга эцэслэн шийдвэрлэнэ.

4.10. Зөвлөлийн даргын баталсан дэгийн дагуу 3өвлөлийн хуралдааныг явуулна.

4.11.Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, хөтөлбөр, холбогдох мэдээллийг хуралдаан болсноос хойш ажлын 3 өдөрт багтаан цахим хуудсанд байршуулна.

4.12.3өвлөл хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор, бүтэн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор цахим хуудас, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр олон нийтэд хүртээмжтэй мэдээлнэ.

4.13.3өвлөлийн гишүүнд олгосон урамшил, хуралдаанд оролцсон ирцийн мэдээллийг дараа жилийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор цахим хуудсанд байршуулж нийтэд мэдээлнэ.

4.14.3өвлөл нь үйл ажиллагааны явц, үр дүн, хийсэн ажлын талаар аймаг, нийслэл, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцуулж, нийтэд мэдээлнэ.

 

Тав. Зөвлөлийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.1.3өвлөл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.1.1.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд:

а/Зөвлөл нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн холбогдолтой  мэдээ, үр дүн, тайлан,  түүнчлэн цагдаагийн байгууллагад  аудит хийлгэсэн санхүүгийн тайланг ээлжит болон ээлжит бус хуралдаанд сонсоно.

б/ тайлангийн хуралд иргэдийг оролцуулан нээлттэй явуулж болно.

в/“Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу Иргэний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмжөө хүргүүлнэ.”.

5.1.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.2 дахь заалтад  заасан бүрэн эрхийн хүрээнд:

а/цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодпогын бичиг баримттай танилцаж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөв, хэрэгжилтийн тайланг сонсох;

б/цагдаагийн алба хаагчдын сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явцад мэргэжилтэн, шинжээч, судалгааны багаар дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;

г/цагдаагийн алба хаагчдын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй танилцаж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

д/ бусад шаардлагатай асуудлаар тайлан сонсож, холбогдох байгууллага, албан тушаалтанд санал зөвлөмж  өгөх.

5.1.3.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд:

а/цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуульд заасан хугацаанд шалгах, шийдвэрлэх, иргэний зөрчигдсөн эрхийг хангах үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээг улирал тутам авч, дүн шинжилгээ хийх;

в/тухайн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг судалгааны багаар жил бүр гүйцэтгүүлж, түүнд дүн шинжилгээ хийх;

г/гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх үйл ажиллагааны талаар иргэдийн санал, хүсэлтийг авах хайрцгийг цагдаагийн байгууллагад байрлуулж, дүн шинжилгээ хийх;

д/ бусад шаардлагатай асуудлаар тайлан мэдээ авч, дүн шинжилгээ хийж,  санал, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх.

5.1.4.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.4 дэх заалтад   заасан эрхийн хүрээнд:

а/цагдаагийн алба хаагч ажилтны гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, сахилга, ёс зүйн зөрчилд гаргасан статистик мэдээллийг улирал бүр авч, түүнд дүн шинжилгээ хийж, ажлын чиглэл тодорхойлох;

б/цагдаагийн байгууллагын Төрийн албаны салбар зөвлөл, Ёс зүйн хороотой мэдээлэл солилцож, хамтран ажиллах;

в/цагдаагийн алба хаагчийн гаргасан ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийж, цагдаагийн байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх;

г/бусад холбогдох асуудлаар хяналт тавьж, байгууллага, албан тушаалтанд санал зөвлөмж  өгөх.

5.1.5.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.5 дахь хэсэгт  заасан эрхийн хүрээнд:

а/Зөвлөл Засаг даргын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, хүргүүлэх;

б/нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд санал өгөх;

в/гомдол, мэдээлэл, өргөдөл, гэмт хэрэг, зөрчлийн талаарх статистикийн мэдээлэлд үндэслэн нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд судалгааны багаар судалгаа хийлгүүлж, санал, зөвлөмж боловсруулан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Цагдаагийн байгууллагад хүргүүлэх;

г/Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.2 дахь хэсэгт зааснаар төсөвт саналаа хүргүүлэх, мөн хуулийн 19.1 дэх хэсэгт заасан хөрөнгийг шийдвэрлүүлэх талаар эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэх;

д/бусад шаардлагатай асуудлаар санал боловсруулах.

5.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт  заасан дэмжлэг үзүүлэх үүргийг хэрэгжүүлэх хүрээнд:

а/тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын төлөвлөгөө, хөгжлийн бодлогыг боловсруулахад санал өгөх;

б/гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, түүний онцлогийг иргэдэд сурталчлах;

в/цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, төрийн бус байгууллагын түншлэл, итгэлцлийг сайжруулах, гадаад орны ижил төрлийн байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож, туршлага судалж, хэрэгжүүлэх;

г/тухайн нутаг дэвсгэрт ажиллуулах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтоох санал, үндэслэлийг цагдаагийн байгууллагатай хамтран жил бүр холбогдох байгууллагаас тогтоосон жишиг нормативын дагуу боловсруулж, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргад хүргүүлж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

д/гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй мэдээлэл солилцож, хамтран ажиллах;

е/цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, эрүүл мэнд, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

ё/бусад холбогдох асуудлаар дэмжлэг үзүүлэх.

 

Зургаа. Зөвлөлийн дарга, гишүүний эрх, үүрэг

 6.1.3өвлөлийн дарга, гишүүн нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, энэ дүрмийг мөрдөж ажиллана.

 6.2.3өвлөлийн дарга, гишүүд нь Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллгаа явуулна.

 6.3.Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг явуулахгүй байх.

 

Долоо. Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт

 7.1.3өвлөлийн төсөв, гишүүдийн урамшлыг Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9-д заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

 

Найм. Цагдаагийн байгууллагын эрх, үүрэг

8.1.Цагдаагийн байгууллага нь Зөвлөлтэй хамтран ажиллах талаар дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

8.1.1.3өвлөлийн хуралдаанд оруулах санал, холбогдох мэдээлэл, танилцуулгыг хуралдаан болохоос ажлын 3 хоногийн өмнө Зөвлөлд хүргэх;

8.1.2.3өвлөлийн хуралдаанаас гарсан, хууль тогтоомжид нийцсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд шалтгаан, үндэслэл бүхий хариу  өгөх;

8.1.3.3өвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан эрх, үүргийн дагуу хамтран ажиллах;

8.1.4. Зөвлөлийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллах;

8.1.5.3өвлөлтэй хамтран ажиллах асуудал хариуцсан алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газар, нутаг дэвсгэр, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажиллуулж, түүний ажлын байрны тодорхойлолтод үүргийг нь нэмэж  тусгана.

8.1.6.тухайн  цагдаагийн байгууллагын даргын зөвлөлийн гишүүн, зөвлөлтэй хамтран ажиллах асуудал хариуцсан цагдаагийн алба хаагч нь Зөвлөлийн хүсэлтээр хуралдаанд оролцож, тус байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаар тайлбар, хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалд санал өгөх;

8.1.7.“Иргэний зөвлөл, оршин суугчдад Цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу Зөвлөлд тайлагнана.

8.2.3өвлөлтэй хамтран ажиллах үүргийг нутаг дэвсгэр, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, түүний эзгүйд дэд дарга хэрэгжүүлнэ.

 

--- о О о ---

 

Хавсралт-3

Хууль зүйн сайдын 2014 оны 06 дугаар  сарын

08-ны  өдрийн А/89 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

                            ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, ОРШИН СУУГЧДАД ЦАГДААГИЙН

                                             БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Зорилго

     1.1.Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.2 дахь хэсэгт заасны дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчдад, Тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагч нь нутаг дэвсгэрийн иргэдэд үйл ажиллагааныхаа тайланг тавих харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Зарчим

      2.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч үйл ажиллагааныхаа тайланг тавихдаа ил тод, нээлттэй байх, олон нийтийн итгэлийг хүлээж, иргэдийн дэмжлэгийг авч, харилцан хамтран ажиллах зарчмыг баримтална.

 

Гурав. Цагдаагийн байгууллага, алба хаагч тайлан тавих

 3.1.Цагдаагийн        байгууллага, алба хаагч нь дор дурдсан хэлбэрээр үйл ажиллагааныхаа тайланг тавина:

     а/нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага харьяалах Иргэний зөвлөл болон оршин суугчдад хагас жилийн тайланг 7 дугаар сарын 10-ны дотор, бүтэн жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор;

     б/тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагч нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор;

     в/нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга харьяалах Иргэний зөвлөлд хагас, бүтэн жилээр үйл ажиллагааны тайланг хүргүүлнэ.

3.2.Цагдаагийн ерөнхий газрын дарга, Иргэний зөвлөл нь шаардлагатай  тохиолдолд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын тайланг авч болно.

3.3.Ажил үүргийн зарчмаар байгуулагддаг цагдаагийн байгууллага, алба хаагч нь нутаг дэвсгэрийн Иргэний зөвлөл, оршин суугчдад тайлан тавьж болно.

 

Дөрөв. Тайлан бэлтгэх, тайлан тавих ажлыг зохион байгуулах

4.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь дараах чиглэлээр тайлан бэлтгэж, Иргэний зөвлөл, оршин суугчдад тайлагнана.

 а/төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон аудитын болон санхүүгийн тайлан;

 б/ гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт, түүний үр дүн;

 в/гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилтай холбоотой  мэдээлэл;

 г/цагдаагийн алба хаагчийн сургалт, сахилга, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл;

 д/гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал;

 е/нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион явуулж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийн хэрэгжилт;

 ё/олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааны бодлогын хэрэгжилт;

 ж/бусад шаардлагатай асуудпаар.

4.2.Нутаг       дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тайланг тухайн байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа Иргэний зөвлөл, оршин суугчдад тавина.

4.3.Тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн алба хаагч тайлангаа байгууллагын даргад танилцуулсны дараа оршин суугчдад тавина.

4.4.Цагдаагийн        байгууллага, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаарх саналаа тайланд оруулж танилцуулна.

4.5.Гүйцэтгэх ажил, нууцлах шаардлагатай мэдээллийн эх сурвалж, мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой асуудлыг тайланд оруулахыг хориглоно.

4.6.Тайлан    тавих үеэр Иргэний зөвлөл, оршин суугчдаас гарсан санал, зөвлөмж, шүүмжлэл, хүсэлтийн дагуу тодорхой ажил зохиож, мэдээллийг Иргэний зөвлөл, оршин суугчдад 30 хоногийн дотор хүргүүлнэ.

4.7.Тайлан    тавих ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй явуулж, олон нийтэд мэдээлж, сурталчилахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт заасан “Цагдаагийн байгууллага зохих сургалтад хамрагдаж тэнцсэн, хэвлэл, мэдээллийн байгууллагаас цагдаагийн үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэхээр тусгайлан томилогдсон ажилтантай хамтран ажиллана” гэсэн заалтыг баримтална.

4.8.Иргэний зөвлөл, оршин суугчдад тайлан тавьсан тухай танилцуулгыг цагдаагийн дээд шатны байгууллагад, оршин суугчдад тайлан тавьсан тухай мэдээллийг ажлын 5 хоногийн дотор аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Иргэний зөвлөлд тус тус хүргүүлнэ.

 

 --- о О о ---

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%