ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ДҮГНЭХ ЖУРАМ

2015-04-13

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ

АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 


2006 оны 02 сарын 09 өдөр                Дугаар 04                                       Зуунмод

 

 

 

 

Журам батлах тухай

 

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн ТОГТООХ нь:

 

1. “Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажил дүгнэх журам”-ыг нэгдүгээр, “Сумын зөвлөлийн ажил дүгнэх үзүүлэлт”-ийг хоёрдугаар, “Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүдийн ажил дүгнэх журам”-ыг гуравдугаар, “Гишүүдийн ажил дүгнэх үзүүлэлт”-ийг дөрөвдүгээр, сумдаас ирүүлэх тайлан, мэдээний маягтыг тавдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг нэг мөр ойлгож хэрэглэх асуудлаар орон нутагт зохих чиглэл өгч, журмын дагуу сумын зохицуулах зөвлөл, аймгийн зохицуулах зөвлөлийн гишүүдийн ажлыг хагас, бүтэн жилээр тогтмол дүгнэн, зохицуулах зөвлөлд танилцуулж байхыг ажлын хэсэг /Г.Энхмаа/-т даалгасугай.

 

 

 

 

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                 Ж.БАТЖАРГАЛ

 

                           ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН

БИЧГИЙН ДАРГА                                       Х.ЭНХЖАРГАЛ

 


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг

зохицуулах аймгийн зөвлөлийн 2006 оны

04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ

ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ДҮГНЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг дүгнэхэд энэхүү журмыг баримтална.

 

1.2 Энэхүү журмын зорилго нь сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлыг дүгнэж, тэдгээрийн ажлыг эрчимжүүлэхэд оршино.

 

Хоёр. Сумын зохицуулах зөвлөлийн ажил дүгнэх

 

2.1 Сумын зохицуулах зөвлөлөөс тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, архидан согтуурахтай тэмцэх талаар зохиож байгаа ажлыг энэхүү журмын хавсралтад заасан үзүүлэлтийн дагуу хагас, бүтэн жилээр дүгнэнэ.

 

2.2 Зохицуулах зөвлөлүүд нь улирал, хагас, бүтэн жилийн тайланг үзүүлэлтүүдийн дагуу, эрүүгийн болон санхүүгийн тайлан, иргэдийг татан оролцуулсан мэдээний хамт улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн Ажлын хэсэгт ирүүлнэ.

 

2.3 Сумын зохицуулах зөвлөлийн ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн Ажлын хэсэг үзүүлэлт бүрт үнэлгээ өгч нэгтгэн, дүгнэж байр эзлүүлэн аймгийн зохицуулах зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэцүүлэн шийдвэрлэнэ.

 

2.4 Сумын зохицуулах зөвлөлийн авсан оноог авбал зохих оноонд хувааж гарсан хувийг доорх хувьтай харьцуулж үнэлгээ өгнө.

90.00%-иас дээш бол                        -Шаардлагыг бүрэн хангаж байгаа А

80.00-89.99% бол                               -Шаардлага хангаж байгаа               В

70.00-79.99% бол                               -Шаардлага дунд зэрэг хангаж байгаа        С

69.99%-иас доош бол                        -Шаардлага хангахгүй байгаа буюу           D гэсэн ерөнхий үнэлгээг өгнө.

 

2.5 Зохицуулах зөвлөл, түүний Ажлын албанаас орон нутагт шалгалт хийхдээ энэхүү ажил дүгнэх журмын биелэлтийг тооцон үзэж, үнэлэлт, дүгнэлт өгнө.

 

2.6 Цаг үеийн шинжтэй ажил гарсан үед түүний биелэлтийг сумын зохицуулах зөвлөлийн ажил дүгнэх үзүүлэлтэд тухай бүр оруулж дүгнэнэ.

 


Гурав. Урамшуулал олгох

 

3.1 Сумдын зөвлөлийн хагас, бүтэн жилийн үйл ажиллагааг дүгнэсэн дүнг үндэслэн эхний 5 байр эзэлсэн буюу В-ээс дээш үнэлгээ авсан сумдын зөвлөлийг жилийн эцэст шагнана.Үүнд:

1 дүгээр байр             Өргөмжлөл                120000 төгрөг

2 дугаар байр             Өргөмжлөл                100000 төгрөг

3 дугаар байр             Өргөмжлөл                80000 төгрөг

Тусгай байр                           Талархал                     40000 төгрөг

Тусгай байр                           Талархал                     40000 төгрөг

 

3.2 Эхний 5 байр эзэлсэн сумдын зохицуулах зөвлөлийн дарга нарыг хагас, бүтэн жилээр тус бүр шагнана. Үүнд:

1 дүгээр байр             Талархал                     40000 төгрөг

2 дугаар байр             Талархал                     30000 төгрөг

3 дугаар байр             Талархал                     20000 төгрөг

Тусгай байр                           Талархал                     10000 төгрөг

Тусгай байр                           Талархал                     10000 төгрөг

 

3.3 Байр эзэлсэн сумдын зохицуулах зөвлөлийн дарга нар зөвлөлийн гишүүдээ шагнаж урамшуулна.

 

3.4 Дүнгээр шаардлага хангахгүй байгаа буюу D үнэлгээ авсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлд ажил сайжруулах хугацаатай албан шаардлага өгч, хугацаанд нь бүрэн биелүүлээгүй бол хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтнаар хуульд заагдсан хариуцлагыг тооцно.

 

 

 

АЖЛЫН ХЭСЭГ


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг

зохицуулах аймгийн зөвлөлийн 2006 оны

04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

 

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН

АЖИЛ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Оноо

/нэмэх, хасах/

Нэг. Үндсэн үзүүлэлт

1.1 Бүртгэгдсэн гэмт хэргийн гаралт

1-10% буурсан бол – 1 – 1.9

11-20% буурсан бол – 2 – 2.9

21-30% буурсан бол – 3 – 3.9

31-40% буурсан бол – 4 – 4.9

41%-иас дээш буурсан – 5

 

/Тодорхой төрлийн гэмт хэрэг өмнөх болон тухайн онуудад гарч байгаагүй бол үзүүлэлтээс хасч тооцно/

0-5

1.2 Онц хүнд гэмт хэргийн гаралт

0-5

1.3 Хулгайлах гэмт хэргийн

0-5

1.4 Хүүхэд оролцсон гэмт хэрэг

0-5

1.5 Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг

0-5

1.6 Согтуугаар үйлдсэн хэрэг

0-5

1.7 Хэргийн илрүүлэлт

0-1%-иар өссөн бол – 1 - 1.9

1.1-2%-иар өссөн бол – 2 – 2.9

2.1-3-иар өссөн бол – 3 – 3.9

3-3.9%-иар өссөн бол – 4 – 4.9

4% –аас дээш өссөн бол - 5

0-5

1.8 Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүн /шалгуур үзүүлэлтээр/

0-10

1.9 Сумын болон салбар зөвлөлийн дотоод ажлыг тогтмолжуулах талаар хийсэн ажил

0-10

1.10 Төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар зохиосон ажил

0-10

1.11 Багийн хэмжээнд зохион байгуулсан ажил

0-10

1.12 Аймгийн зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон байдал

0-10

1.13 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн сургалт, сурталчилгаа

0-10

Хоёр. Харгалзах үзүүлэлт

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн бүрдүүлэлт

0-10

Батлагдсан зардлыг зохистой зарцуулсан байдал

0-10

Ажлын тайлан, зардлын болон олон нийтийн оролцооны мэдээг улирал, хагас бүтэн жилээр зохих журмын дагуу чанартай гарган хугацаанд нь ирүүлсэн байдал

0-10

 

 

…ооОоо…


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%