СУМДЫН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛД
ӨГӨХ АРГА ЗҮЙН ЧИГЛЭЛ, ЗӨВЛӨМЖ
А. Сумдын зохицуулах зөвлөлөөс үйл ажиллагаагаа жигд тогтмол явуулахад анхаарах асуудал
1. Үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллах
- Жил, улирлаар төлөвлөх
- Зохицуулах зөвлөлийн хуралдаанаараа батлуулж, хэрэгжилтийг мөн хэлэлцүүлж байх
- Үйл ажиллагааны төлөвлөгөөнд уялдуулан зохицуулах, хамтран ажиллах чиглэлийн үйл ажиллагаагаа тусгах
- Аймгийн зөвлөлд ирүүлэх тайлан, мэдээг хугацаанд нь үнэн зөв, бодитой гаргаж ирүүлж байх
2. Улиралд нэгээс доошгүй удаа хуралдах /Албан бичиг хэрэг хөтлөх стандартын дагуу материалыг бүрдүүлэх/
- Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
- Хуралдааны тэмдэглэл
- Хэлэлцсэн асуудлын холбогдох материал, мэдээлэл
- Гарах шийдвэрийн төслүүд гэх мэт
3. Зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг гаргаж үүрэгжүүлж ажиллах
- Баг, байгууллагууд, дэд зөвлөлүүд болон аж ахуйн нэгжүүдээ хариуцуулан өгөх
- Хяналт шалгалтын график гаргах
- Үйл ажиллагааны төлөвлөгөөны хэрэгжилтийг холбогдох чиглэлээр хариуцуулж өгөх
- Үйл ажиллагааг нь дүгнэх журмыг гаргаж мөрдүүлэх
4. Сумын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах хангалттай судалгаа, мэдээллийн сантай болж, үйл ажиллагаандаа ашиглаж хэвших
- Хэсгийн төлөөлөгчөөс шаардлагатай судалгааг гаргуулах
- Сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын ажилтан, багийн Засаг дарга, Эмнэлэгийн эрхлэгч, сургуулийн нийгмийн ажилтан зэрэг хамааралтай албан тушаалтнуудаас судалгааг гаргуулах
- Судалгаанууд дээр үндэслэн зохион байгуулах арга хэмжээнийхээ арга, тактикийг боловсруулан хэрэгжүүлж, үр дүнгийн үнэлгээ хийж хэвших
5. Зохицуулах зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга мэдлэгээ нэмэгдүүлж, мэргэших, байнгын шинэ мэдээ, мэдээлэлтэй байх
6. Зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бий болгох
Б. Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулахад анхаарах асуудал
- Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийг байгуулах
- Дэд зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, гишүүдийг чадавхижуулахад чиглэсэн сургалт, семинар зохион байгуулах, зөвлөмж, арга зүйгээр хангаж ажиллах
- Улирал тутам үйл ажиллагаанд нь хяналт шинжилгээ үнэлгээ хийх, нэгдсэн зөвлөлийн хуралдаанаараа зохион байгуулсан ажлын явц, үр дүн мэдээллийг хэлэлцүүлж, чиглэлийг өгч байх
- Улирал тутам тайлан, мэдээг авч нэгтгэх, үйл ажиллагааг нь үнэлж дүгнэх журам гаргаж мөрдүүлэх
В. Иргэд, олон нийт аж ахуйн нэгжийг үйл ажиллагаандаа татан оролцуулах арга хэлбэр, үр нөлөөний талаар
- Иргэд, аж ахуйн нэгжийн идэвхийг өрнүүлсэн уралдаан, тэмцээн зохион байгуулах, аян, болзлыг зарлаж дүгнэж, шагнаж, урамшуулах
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжид тусгагдсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх болон үүргүүдийг сайтар таниулан ойлгуулах /төлбөртэй мэдээ, мэдээлэл өгөх эрхтэй, малаа байнгын хариулгатай байлгах, аж ахуйн нэгжүүд гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх бүх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй гэх мэт/
- Аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг хийж байх /тодорхой чиглэлээр хамтарсан гэнэтийн гэх мэт/
Г. Төсвийн байгууллагууд, багуудад зохиох ажил, хяналт шинжилгээний талаар
- Төсвийн байгууллагууд, мэргэжлийн албан тушаалтнуудаар чиглэл чиглэлийн гарын авлага боловсруулж, аялах хайрцаг, бусад мэдээллийн хэрэгслээр сурталчлуулах
- Сургалт, сурталчилгааны тусгай хөтөлбөр гарган тэдний хүч оролцоотойгоор зохион байгуулах /Архины эрүүл мэндэд учрах хор хөнөөл, сумдын хэмжээнд архидан согтуурснаас хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн, өвчлөлд өртсөн зэрэг мэдээ мэдээллээр ярианы сэдэв гаргуулах гэх мэт/
- Мэргэжлийн ажилтнуудаар шаардлагатай судалгаануудыг нарийвчлан гаргуулах /Архидан донтох өвчтэй хүн бий эсэх, архины хамааралтай, архи хэрэглээний түвшингүүдэд нийт сумын хүн амаа гаргаж ирэх гэх мэт/
- Байгууллагуудад багуудыг хариуцуулан өгч ажиллуулах
- Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагуудаар гаргасан судалгаан дээр үндэслэн урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлүүлэх
- Баяр ёслол, шаардлагатай үед нийтийн эргүүл, жижүүрт татан оролцуулах
- Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж буй байдал, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалд явцын болон үр дүнгийн хяналт шинжилгээ үнэлгээг хийж, хариуцлагыг тооцож ажиллах
- Дээрх бүх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээнд багийн иргэдийг идэвхтэй татан оролцуулах
Д. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах хөрөнгийг бүрдүүлэхэд анхаарах асуудал
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сан байгуулж, сангийн дүрмийг сумын ИТХТ-ээр хэлэлцүүлэн батлуулах
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд тусгагдсан орлого тус бүрээр холбогдох мэргэжилтнүүдээс улирал бүрийн мэдээ авах
- Нэгтгэсэн мэдээндээ үндэслэн хагас, бүтэн жилээр сумын орлогоосоо хуульд заагдсан тухайн орлогын 40%-ийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сандаа төвлөрүүлэхийг зөвшөөрсөн сумын ИТХТ-ийн тогтоол, сандаа татахыг сумын Засаг даргын захирамж гаргаж шийдвэрлүүлэх
- Манайхаас баталсан маягтын дагуу улирал бүр санхүүгийн тайлангаа ирүүлж байх
- Сангийн хөрөнгийг сангийн дүрэмд заасан арга хэмжээнд зарцуулах
Е. Тайлан, мэдээгээ бичиж, ирүүлэх талаар:
- Зохицуулах зөвлөлийн бичмэл тайлан, олон нийтийн оролцооны мэдээ, санхүүгийн тайлан, архины хамааралтай иргэдтэй ажилласан дүн мэдээг улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор ирүүлж байх
- Мэдээг батлагдсан хүснэгтээр, үнэн зөв бичих, тухайн жлиралд зохиосон ажлыг бичихээс гадна өссөн дүнгээр давхар бөглөх
- Бичмэл тайланд:
- Удирдлага, зохион байгуулалтын чанартай зохион байгуулсан ажил /Зөвлөл хэдэн удаа хуралдсан, төлөвлөгөөний биелэлт хэдэн хувьтай, хичнээн шийдвэр гаргаж ажилласан гэх мэт/
- Дэд зөвлөл, сумын зохицуулах зөвлөлүүдээ хэрхэн үүрэгжүүлж ажилласан талаар
- Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулсан ажил, түүний үр дүн
- Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулсан байдал
- Баг, төсвийн байгууллагуудын хүрээнд зохиосон ажил
- Хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж зааварласан байдал, хяналт шалгалтын үр дүн
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар гэсэн асуудлуудын хүрээнд тайлангаа бодитой үнэн зөв, тоо баримттайгаар бичнэ.