ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГХУСАЗ Аймгийн зөвлөлийн ажиллах журам

2015-04-13

 

         Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны

02 дугаар сарын 27-ны өдрийн

15 дугаар тогтоолын  2 дугаар хавсралт

 

 

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн /цаашид зөвлөл гэх/ зөвлөлөөс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн хэмжээнд зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үүрэг бүхий дэд Зөвлөл, шаардлагатай тохиолдолд ажлын хэсгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагч, эрдэмтэн, мөн ахмад настан, иргэдийн төлөөлөгчийг оролцуулан байгуулж Зөвлөлийн дэргэд ажиллуулж болно.

1.3. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан бөгөөд хуралдаанаар зөвлөлийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн асуудал, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, явц үр дүн, зөвлөлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, бусад тулгамдаж буй асуудлыг тус тус хэлэлцэнэ. Зөвлөлийн гишүүдийн олонхи нь хуралд оролцож байгаа бол тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно. Зөвлөлийн хуралдааныг сар тутам хийх ба хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг зөвлөлийн гишүүдэд 2 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

Зөвлөлийн хуралдаанаас тогтоол, тэмдэглэл гаргах бөгөөд түүнд зөвлөлийн дарга  гарын үсэг зурна.

1.4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь  тогтоол, тэмдэглэл, зөвлөмжийн тусгай хэвлэмэл хуудас хэрэглэж, аймгийн ИТХ-ын  албан бичгийн хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэнэ.

1.5. Зөвлөл тусдаа бие даасан данстай байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийн зарцуулалтыг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

1.6. Зөвлөлийн гишүүдийн идэвхи оролцоог харгалзан урамшуулал олгож болно. Зөвлөлийн гишүүдэд олгох урамшууллын хэмжээг зөвлөл өөрөө тогтооно.

1.2. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

1.2.1. Зөвлөл нь зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх /орон тооны бус/ ба зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарна.

1.2.2. Зөвлөлийн үйл ажиллагааг Зөвлөлийн дарга удирдан зохион байгуулна. Түүний эзгүйд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга түүний үүргийг гүйцэтгэнэ.

1.2.3 Нарийн бичгийн дарга, гишүүд нь зөвлөлийн даргын гарын үсэг, тамга бүхий үнэмлэхтэй байж болно.

1.2.4. Зохицуулах зөвлөл нь ажлын албатай байна. Зөвлөлийн ажлын албаны үүргийг аймгийн ИТХ-ын ажлын албаны тухайн ажил үүргийг эрхэлсэн орон тооны ажилтан гүйцэтгэж, ажлын албыг зөвлөлийн нарийн бичгийн дарга удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.

1.2.5 Зөвлөлийн гишүүдэд тодорхой сум, байгууллагуудыг хариуцуулан ажиллуулж , тэдний гүйцэтгэсэн ажлын тайланг хагас, бүтэн жилээр гаргуулан ажлыг нь дүгнэнэ.

1.3. Зөвлөлийн санхүүжилт, үйл ажиллагааны төсөв

1.3.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн  зөвлөлийн төсвийн төслийг боловсруулж, аймгийн ЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж хянуулан, аймгийн ИТХ-ын тухайн жилийн төсөвт нэр заан батлуулна.

1.3.2. Батлагдсан төсвийг оны эхэнд зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн зардлын зүйл ангиар батлуулах бөгөөд санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж зохицуулах зөвлөлийн хуралдаанд тайлагнана. 

1.3.5.  Зөвлөлөөс гарсан шийдвэр, удирдамжийг үндэслэн мөнгөн гүйлгээнд аймгийн ИТХ-ын ерөнхий менежер  нэгдүгээр гарын үсэг, ИТХ-ын ня-бо  хоёрдугаар гарын үсэг зурна. 

1.3.6 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаар тогтоолын дагуу бүрдүүлж, зарцуулж болно.

Хоёр. Зөвлөлийн эрх, үүрэг

2.1. Зөвлөл дараах үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.1.1. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны болон шүүх, прокурор, хууль сахиулах бусад байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг аймгийн хэмжээнд уялдуулан зохицуулах

2.1.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдан гарсан холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавих

2.1.3. Тодорхой болон шинэ төрлийн гэмт хэрэг тухайлбал иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдах, хүн худалдах болон хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, хар тамхи хэрэглэх, мансуурах, архидан согтуурах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх болон авлигын эсрэг арга хэмжээг хүчтэй болгоход бүх нийтийн хүч оролцоог нэмэгдүүлэх, түүнд анхаарлыг чиглүүлэх

2.1.4. УИХ, Засгийн газраас нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр төлөвлөгөө болон дээрх чиглэлээр аймгийн ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

2.1.5. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажлыг сайжруулах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг судалж, түүний мөрөөр хийх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх ажилд хяналт тавих, үр дүнг тайлагнах

2.1.6. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангахад иргэд, төрийн бус байгууллагын үүсгэл санаачлагыг дэмжин, тэднийг энэ ажилд өргөнөөр оролцуулах, туслалцаа дэмжлэг үзүүлэх

2.1.7. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоох ажлыг зохион байгуулж, энэ талаар хууль сахиулах байгууллагуудтай хамтран дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авах

2.1.8. Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөөс явуулж буй бодлогыг иргэдэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ авах;

2.1.9. Үндэсний өв уламжлал, хүмүүнлэг ёс, зан заншлыг сэргээхтэй холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх

2.1.10. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдний ажлыг шалган зааварлаж, чиглэл, зөвлөлгөө өгөх

2.1.11. Зөвлөлөөс зохиож буй ажлын явц, үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах

            2.1.12. Төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнийг тодорхой хугацаанд зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг хамтран боловсруулах

            2.1.13. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах зорилгоор нийтийн болон урамшуулалт эргүүл, жижүүр ажиллуулах, аймгийн Хариуцлагатай эргүүлийг томоохон баяр, ёслолын өдрүүдэд гаргаж ажиллуулах

2.2. Зөвлөл дараах бүрэн эрхтэй.

 

            2.2.1. Сум, баг, томоохон аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлын тайланг улирал тутам гаргуулан авах

            2.2.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдан гарсан хууль тогтоомж, Зөвлөлийн хуралдааны тогтоол, тэмдэглэл, албан даалгавар, зөвлөмжийн биелэлтийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид өмчийн харъяалал харгалзахгүйгээр шалгах, тэдгээрийн удирдах ажилтны илтгэл, сонсголыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж үүрэг даалгавар, чиглэл, зөвлөлгөө өгөх, түүний биелэлтийг гаргуулан авч, үр дүнг тооцох

            2.2.3. Нийгмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүрдүүлж зарцуулах

            2.2.4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн хүмүүсийг үндсэн байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах

            2.2.5. Эрх хэмжээнийхээ хүрээнд хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах

            2.2.6. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах ажилд зайлшгүй шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах

            2.2.7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах ажилд идэвхи санаачлагатай оролцсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж, урамшуулах, орон нутгийн болон төрийн шагналд тодорхойлох

            2.2.8. Зөвлөлийн хуралдааны тогтоол, тэмдэглэл, албан даалгавар, зөвлөмжийг биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан албан тушаалтны талаар холбогдох байгууллагад нь албан ёсоор танилцуулж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу авах

            2.2.9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг хэвлэл, мэдээллийн байгууллагад өгч, яаралтай нийтэлж, мэдээлэх, сурталчилах ажлыг зохион байгуулах

2.3. Ажлын албаны ажилтны эрх, үүрэг

2.3.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдааны товыг гишүүдэд зарлах, хэлэлцэх асуудал, түүнд холбогдох материалыг тараах, хүргүүлэх

2.3.2. Хурлын тэмдэглэл хөтлөж, зөвлөлийн дарга танилцуулж баталгаажуулах, хуралдаанаас гарсан шийдвэр, тэмдэглэл, албан даалгавар, зөвлөмжийн төслийг боловсруулан батлуулж, холбогдох газруудад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих

2.3.3. Аж ахуйн нэгж, байгууллагаас хийсэн ажлын тайланг гаргуулан авч нэгтгэх, танилцуулах, зөвлөлийн ажлын тайланг боловсруулан гаргаж Хууль зүйн яаманд хүргүүлэх

2.3.4. Зөвлөлийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хэлэлцэх асуудлын хуваарийн төслийг гишүүдээс санал авсаны үндсэн дээр боловсруулан зөвлөлийн хуралдаанд танилцуулах

2.3.5. Зөвлөл болон нутгийн захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллага, хууль хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, шуурхай удирдлагаар хангах

2.3.6. бусад

Гурав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөл

1.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар толгойлуулсан орон тооны бус зөвлөл зохицуулна.

            2. Сумын салбар зөвлөл нь бүрэлдэхүүнээ өөрөө тогтоох бөгөөд орлогч дарга нь тухайн шатны Засаг дарга, нарийн бичгийн дарга нь сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал тогтооно.

            3. Сумын салбар зөвлөл нь энэхүү журмыг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн онцлогт нийцсэн журмыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан мөрдөж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангахтай холбогдсон хууль тогтоомж, дээд шатны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж ажиллана.

            4. Сумын салбар зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тухайн сумын Засаг даргын Тамгын газар хариуцах ба зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

            5. Сумын Салбар зөвлөл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг  хагас, бүтэн жилээр  аймгийн Зөвлөлд тайлагнана.

 

 

                                                            --------------- o0o --------------

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%