ТӨВ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2014 оны 02 дугаар сарын 27 Дугаар 15 Зуунмод
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ
ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсгийг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
1. Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөл /Ц.Мэндсайхан/-д үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.МЭНДСАЙХАН
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны
02-р сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолын
1 дүгээр хавсралт
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Дарга: - Аймгийн ИТХ-ын дарга
Орлогч дарга: - Аймгийн Засаг дарга
Нарийн бичгийн дарга: - Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
Гишүүд: - Аймгийн сум дундын шүүхийн 23
дугаар шүүхийн ерөнхий шүүгч /зөвшилцсөнөөр/
- Аймгийн Прокурор /зөвшилцсөнөөр/
-Цагдаагийн газрын дарга
-ИТХ-ын нарийн бичгийн дарга
-Аймгийн аудитор
-Тагнуулын хэлтсийн дарга
-Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга
- Мэргэжлийн хяналтын газрын дарга
- Эрүүл мэндийн газрын дарга
- Боловсролын газрын дарга
- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга
-Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
-Ахмадын хорооны дарга
-Аймгийн Залуучуудын холбооны дарга
- “Оюунлаг өөрчлөлт” ТББ-ын дарга
Ажлын алба: -ГХУСАЗЗөвлөлийн ажилтан
-НХХ-ийн хүүхэд, эмэгтэйчүүд, ТББ хариуцсан мэргэжилтэн
-ХБХ- ийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ
хариуцсан мэргэжилтэн
-СТСХ-ийн сан хариуцсан мэргэжилтэн
-Байгаль орчны газрын мэргэжилтэн
-Орон нутгийн телевизийн сэтгүүлч