Түүхийн хуудаснаас
Төв аймгийн Намын Хорооны товчооны хурлын 1965 оны 299 дүгээр тогтоолоор Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль ёсыг ширхэгчлэн биелүүлэх ажлыг нэгтгэн удирдах аймгийн зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулжээ.
Зөвлөлийн анхны даргаар Аймгийн Намын Хорооны Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Г.Билгээ, Орлогчид аймгийн прокурор О.Лхамсүрэн, Нарийн бичгийн дарга Санги нар томилогдож байжээ.
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1993 оны 11 дүгээр тогтоолоор Нийгмийн дэг журмыг хангах ажлыг зохион байгуулж зохицуулах зөвлөлийг аймгийн ИТХ-ын дэргэд байгуулан ажиллаж эхэлжээ.
1965-1993 оныг хүртэл хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөл намын хорооны дэргэд үйл ажиллагаагаа явуулж байгаад 1993 оноос аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар толгойлуулсан зөвлөл байгуулагдан ажиллаж байна.
Зохицуулах зөвлөлийн даргаар:
З.Гончигсүрэн 1993-1996 он
Д.Дондог 1996-2000 он
С.Батболд 2000-2002 он
Ж.Батжаргал 2002 -2012 он
Ц.Мэндсайхан 2012 оноос одоог хүртэл
Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар:
Д.Дорж 1993-1997 он
В.Бямбасүх 1998-2000
Х.Энхжаргал 2000-2008
Д.Болдбаатар 2008-2012.05
Б.Даваажав 2012.05-11.01
Г.Буянхишиг 2012.11.01-2014.02.20
М.Мэндсүрэн-2014.02.20-ноос одоог хүртэл
Уламжлалт ажлуудаас:
-Сумдын зөвлөлийн үйл ажиллагаанд түвшин тогтоох
-“Архидалтгүй амьдралын хэвшил-нийгмийн эрүүл орчин” аяныг жилд 2 удаа
-Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ
-“Хуулиа дээдэлье”, “Ногоон гэрэл-цагаан шугам” уралдаан тэмцээнүүд
-Бүсчилсэн өдөрлөг, сургалт, семинарууд
Зохицуулах зөвлөл нь төрийн болоод хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудтай нягт уялдаатай ажиллахын зэрэгцээ аймгийн Ахмадын хороо, Залуучуудын холбоо, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Хүчирхийллийн эсрэг төв, “АА” цуглаан, “Оюунлаг өөрчлөлт” зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрээр байнга дэмжин ажиллаж байна.
Нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн хүч оролцоог ихээр татан оролцуулах бодлогыг барьж ажилласнаар аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 38 нийгмийн хэв журмыг хамгаалах олон нийтийн байцаагч ажиллаж, сум бүр мал бүхий өрхүүд нь бүлгийн зохион байгуулалтад орж, өмчөө хамтарч хамгаалах, харилцан туслалцаж ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлээд байна.