Чингэлтэй дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлдөх
уулзалт 4-р сарын 10-нд болж дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн
Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Санхүү, төрийн сангийн
хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
Д.Булган, Бизнес инкубатор төвийн захирал С.Энхтайван нарын албаны
хүмүүс оролцов.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид дүүргийн Засаг даргад хандан цөөнгүй санал, хүсэлт хэлсэн. Тухайлбал, өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах төв, цэгтэй болох, хөнгөлөлттэй зээлд хамрагдах,бага өртөгтэй түрээсийн байртай болох, зөвхөн Монголд бус гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гарц хайх зэрэг санал гарч байлаа.
Үйлдвэрлэл эрхлэгчдийн санал,хүсэлтийг сонссоны дараа дүүргийн Засаг дарга Д.Ганболд ”Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зүгээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжих болно.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэг, төвтэй болгох талаар судалсан, хийхээр төлөвлөсөн ажил бий. Хамтдаа хөгжихийн төлөө зүтгэнэ” гэж онцоллоо.