ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“MKIT” СУРГАЛТЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ

2015-04-10

Дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж” төвд “МКIT” сургалтын төвийн нээлт 4-р сарын 10-нд болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, дүүргийн Засаг даргыг төлөөлөн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын мэндчилгээг уламжлаад, “МКIТ” сургалтын төв нээгдсэнд баяртай байна. Цаашид дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэлээ.
Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-гийн 70 хувь, “Нексжио” ХХК-ийн 30 хувийн хөрөнгө оруулалтаар манай улсын Мэдээллийн технологийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлсэн.
2015 онд сургалтын төв байгуулахад зориулан 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, эл ажлын хүрээнд “МКIТ” сургалтын төв нээгдсэн байна.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%