Чингэлтэй дүүрэг 160.0 гаруй мянган хүн амтай, Нийслэлийн томоохон
дүүргүүдийн нэг нь билээ. Дүүргийн нийт хүн амын 23 хувь буюу 36.500 нь
сургуулийн насны, 10 орчим хувь буюу 15.240 нь сургуулийн өмнөх насны
хүүхэд эзэлдэг.Дүүргийн Засаг даргын
дэргэдэх Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв зэрэг
хүүхдийн сурч хөгжих эрхийг хангах Төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг
харьяа хэлтэс албад нь өрөө тасалгааны хүрэлцээгүйгээс сургууль
цэцэрлэгийн байранд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм.
Дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаан 2015
оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, Хурал дахь Намын бүлгүүдийн
Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах асуудлыг хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН, АН-ын бүлгийн Ажлын албад үйл ажиллагаагаа Тамгын газрын байранд явуулдаг бөгөөд Намын бүлгийн Ажлын албаны дарга, Ахлах ажилтан, Ажилтан гэсэн орон тоотой ажиллаж байсныг Хурлын Тэргүүлэгчдээс чиг үүргийг нь хянан хэлэлцээд, ажлын ачааллыг нягтруулах, орон тоог бууруулж, цалингийн санг хэмнэх нь зүйтэй гэж үзэн Намын бүлгийн Ажлын албаны Ахлах ажилтны орон тоог хасахаар хамтын шийдвэр гаргалаа.
Мөн Намын бүлгийн Ажлын албаны бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Намын бүлгийн Ажлын албаны ажилтнуудыг тус тусын намын байрандаа байршуулан ажиллуулахыг Намын бүлгийн Ажлын албаны дарга нарт хариуцуулахаар шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ийнхүү шийдвэр гарснаар дүүргийнхээ мянга мянган хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахын төлөө ажилладаг дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс Тамгын газрын байрандаа үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломж бүрдлээ.