ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

EATOF-ийн Байнгын хорооны хуралдаан болж өнгөрлөө

2015-04-10

Энэ удаагийн Байнгын Хорооны хуралд БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори муж, Лаос улсын Луанг Прабанг муж, Камбож улсын Сием Риеп муж, Малайз улсын Саравак муж, Төв аймаг, Вьетнам улсын Куанг Нинх муж, Индонези улсын Жог жакарта муж гэсэн 8 муж оролцлоо. Тус хуралдаанд Жогжаркарта мужийн Орлогч дарга биеэр оролцож тус мужийн захирагчын мэндчилгээг дэвшүүллээ. 

EATOF-ийн Байнгын хорооны хуралдаанд дараах асуудлуудыг хэлэлцлээ

1.      EATOF-ийн Нарийн бичгийн даргын газраас 2014 онд гишүүн мужуудтайгаа хамтран хийсэн үйл ажиллагааны тайлан илтгэл, 2014 онд гишүүн мужуудын ирүүлсэн гишүүний татварын фондын зарцуулалтын тайлан, 2015 онд хийхээр төлөвлөсөн ажлууд болон тэдгээрт хөрөнгийг хэрхэн зарцуулах тухай

2.      EATOF-ийн дүрмэнд оруулсан зарим өөрчлөлтийн тухай

3.      2016 онд БН Индонези улсад болох Ерөнхий чуулган буюу Tourism Expo –г зохион байгуулах тухай зохион байгуулагч талын урьдчилсан төлөвлөгөө

4.      БНСУ-ын Кангвон мужид 2008 оноос хойш ажиллаж байгаа EATOF-ийн нарийн бичгийн даргын газрыг 2015 он дуустал ажиллуулаад татан буулгах гэсэн асуудлуудыг хэлэлцэж үр дүнтэй хуралдаан болж өнгөрлөө. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%