ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 2015 ОНД БҮРЭН ГЭРЭЛТЭНЭ

2015-04-08

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас “Хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр дүүргийнхээ 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг хамруулан зохион байгуулав.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ сургалтыг нээж хэлсэн үгэндээ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг анхан шатны нэгжид төлөвшүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор энэхүү сургалтыг хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг хамруулан зохион байгуулж буйг онцолсон юм. 
Монголын нутгийн удирдлагын холбооны Дэд тэргүүн Г.Маналжав “Иргэдийн Нийтийн Хурлын чиг үүрэг, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд лекц уншиж, сонирхсон асуултад хариулав.
Мөн үеэр дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, 2015 онд хэрэгжих төсөл хөтөлбөр, цаг үеийн асуудлаар Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийсэн бөгөөд 2015 онд гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хэмжээгээр хийж дуусгана гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгч  Ж.Лхагвасүрэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн дүүргийн сүлд тэмдэг, туг, түүнийг үйлдэх хэрэглэх журам, Чингэлтэй хайрханыг тайх тахилгын дэг жаягийн талаар товч мэдээлэл өгөв. Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар “Нэг хороо” аян эхэлж, хороо тус бүрээр зохион байгуулагдах тухай мэдээллийг хүргэв.
Сургалтын үеэр Хурлын байгууллагын бодлого зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажилласан 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Содномдорж, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн нарыг Монголын нутгийн удирдлагын холбооны “Соёмбо” тэмдэгээр,  17 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Лхагвадорж, 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Д.Баянбат, 11 дүгээр хорооны ИНХ-ын дарга Ч.Цогтоо нар “Тэргүүний ажилтан” тэмдэгээр тус тус  шагнагдлаа.





























Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%