Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг анхан шатны нэгжид төлөвшүүлэх,
үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
зорилгоор хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг чадавхжуулах “Иргэдийн
Нийтийн Хурлын чиг үүрэг, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт сургалтыг
дүүргийн арван есөн хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга,
Тэргүүлэгчдэд 2015 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах юм.