ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Нэг цонхны үйлчилгээ

2015-04-07

Швейцарын Хөгжлийн агентлагийн буцалгүй тусламжаар Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”  Төрийн бус байгууллага санаачлан Монгол улсад анх удаа төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хөнгөн шуурхай ил тод хүргэх зорилгоор   “Нэг цонхны үйлчилгээ” төслийг 2008 онд хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод Сонгино хайрхан дүүрэг, Аймгуудаас Төв аймагт анх хэрэгжүүлж орон нутгийн Засаг захиргаа танхимын засварын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, аймгийн төв Зуунмод суманд 2008 оны 5 дугаар сард “Нэг цонхны үйлчилгээ” төвийг ашиглалтанд оруулж, үйл ажиллагаагаа тогтмолжуулан төсөл хэрэгжүүлэгч судалгааны багтай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна.

2009 оноос эхлэн аймгийнхаа үлдсэн 26 суманд  “Нэг цонхны үйлчилгээ” төвийг өөрсдийн хөрөнгөөр байгуулж иргэд олон түмний талархлыг хүлээж, 2015 оны 3 дугаар сард төслийн хугацаа дуусч хэрэгжилт үр дүнгээ тооцох сургалт семинарыг 2 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод зохион явууллаа.

Семинарын үеэр төслийн үндэсний зохицуулагч Л.Эрдэнэчулуун сайд асан төслийг анхнаас удирдлага зохион байгуулалтаар хангаж аймгийнхаа бүх сумдад хэрэгжүүлж нэг цонхны үйлчилгээгээрээ бусдыгаа тэргүүлж ажилласан нэг цонхны үйлчилгээний Менежер, ТЗУХ-ийн дарга С.Цогбаярыг өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагналаа

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%