Аймгийн ИТХ-аас санаачлан Манзуширын хийдийг тахих, иргэд сүсэгтэн олны буян хишгийг арвижуулах шашны арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг арга хэмжээнд Энэтхэгийн “Гомин” дацангаас 4-н гэвш, Монголын Бурхан Шашинтны төв Гандан Дэгчлэн хийдийн Тэргүүн Хамба зэрэг олон лам хуврагууд "Жинсрэг" хэмээх ном айлдаж оролцох юм. Арга хэмжээ 2015.04.09 өдрийн 14 цагт Аймгийн ганданд болно. Оролцох хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж, албан байгууллага, сүсэгтэн олон зулын шар тос, буян хишгийн даллага авхуулах эд зүйлсээ бэлтгэн хүрэлцэн ирэхийг урьж байна.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА