2015.03.31. Зуунмод.
Нэг: Хурлын хуралдаанаар:
Аймгийн ИТХ-ын X хуралдааны бэлтгэл ажлыг 100 хувь ханган Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааныг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 95.1 хувийн ирцтэй хуралдуулав. Уг хуралдаанаар Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар 2014 онд хийсэн ажлыг дүгнэж, 2015 онд хийх ажлын чиглэл батлах, 2015 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай, Газрыг аймгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан шийдвэрүүдийг шинэчлэн баталгаажуулах тухай, Аймгийн хэмжээнд “Уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого” батлах тухай, Аймгийн “Концессын зүйл”-ийн жагсаалт батлах тухай, Аймгийн 2014, 2015 онуудын төсвийн тодотгол, Аймгийн 2014 оны төсвийн шилжих үлдэгдлээс санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалт батлах тухай, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай зэрэг 6 асуудлыг Хурлын хороодоос хийсэн дүгнэлтүүдийн хамт хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар “Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар 2014 онд хийсэн ажлыг дүгнэж, 2015 онд хийх ажлын чиглэл батлах тухай аймгийн ИТХ-ын X хуралдааны 01 дүгээр тогтоол, 2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай” 02 тоот тогтоол, Газрыг аймгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан шийдвэрүүдийг шинэчлэн баталгаажуулах тухай” 03 тоот тогтоол, Баянтуул суурингийн тухай 04 тоот тогтоол, Аймгийн хэмжээнд “Уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого батлах тухай” 05 тоот тогтоол, “Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” хуралдааны 06 тоот тогтоол, “Аймгийн 2014, 2015 онуудын төсвийн тодотгол батлах тухай” 07 тоот тогтоол, “Аймгийн 2014 оны төсвийн шилжих үлдэгдлээс санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалт батлах тухай” 08 тоот тогтоол, “Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай” 10 тоот тогтоолуудыг батлан гаргав.
Хоёр: Тэргүүлэгчдийн хуралдаанаар:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдааныг 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр, 5 дугаар хуралдааныг 03-р сарын 23-ны өдөр, ээлжит бус хуралдааныг 03 сарын 26-ны өдөр тус тус зарлан хуралдуулж 28 асуудал хэлэлцжээ. Үүнд:
Тэргүүлэгчдийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар Хуралдааны тов өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж 28 дугаар тогтоол, Аймгийн НӨУБ-уудын хэмжээнд Авлигаас урьдчилан сэргийлэх 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд 29 дүгээр тогтоол, Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэний зөвлөлийн үйл ажиллагааны тухай, олон нийтийн цагдаагийн ажилтны тоо тогтоох асуудлыг хэлэлцээд 30,31 дүгээр тогтоол, Аймгийн Соёлын бодлого батлах асуудлыг хэлэлцээд 32 дугаар тогтоол, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцээд 33 дугаар тогтоол тус хуралдааны 08 тоот тэмдэглэл, аймгийн Концессын зүйлийн жагсаалт батлах тухай, иргэнд 2015 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршил тогтоох тухай, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлуудыг хэлэлцээд Хурлын хороодод шилжүүлэх, Хоршоог хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2 дугаар үе шатны арга хэмжээний төлөвлөгөөний төслийн тухай асуудлыг хэлэлцээд 35 тоот тогтоол, Мал хаваржилт, төл хүлээн авалтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээлэлийг хэлэлцээд хуралдааны 09 тоот тэмдэглэл, Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал уламжлах тухай асуудлыг хэлэлцээд хуралдааны 06 тоот тэмдэглэл, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Энхбатын санал оруулсан Монгол улсын нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцээд 34 тоот тогтоол, Төрийн одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд 27 тоот тогтоол, аймгийн ИТХ-ын төлөөлөгч З.Эрдэнэбаатарын хүсэлт санал уламжлах тухай асуудлыг хэлэлцээд хуралдааны 10 тоот тэмдэглэлээр аймгийн Засаг даргад даалгасан заалттай үүргийг тус тус өгөв.
Тэргүүлэгчдийн 5-р хуралдаанаар Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар 2014 онд хийсэн ажлыг дүгнэж, 2015 онд хийх ажлын чиглэл батлах, 2015 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай, Газрыг аймгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан шийдвэрүүдийг шинэчлэн баталгаажуулах тухай, Аймгийн хэмжээнд “Уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого” батлах тухай, Аймгийн 2014, 2015 онуудын төсвийн тодотгол, Аймгийн 2014 оны төсвийн шилжих үлдэгдлээс санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалт батлах тухай, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай, аймгийн ИТХ-ын Есдүгээр хуралдаанаас өгөгдсөн үүргийг хэрэгжүүлэх Тэргүүлэгчдийн 01-р сарын 06-ны өдрийн 06-ны өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан “ Ажлын хэсгийн мэдээлэл” зэрэг 67асуудлуудыг хэлэлцэж Хурлын хороодод шилжүүлэхээр шийдвэрлэв.
Заамар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд хуралдааны 11 тоот тэмдэглэлээр аймгийн Засаг даргад үүрэг өгөв.
2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар аймгийн ИТХ-ын Аравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад Хурлын хороодын хийсэн дүгнэлтийг сонсч Хурлын хуралдаанд оруулахаар шийдвэрлэв.
Гурав: Дотоод ажлын талаар:
Ажлын албанаас 3 дугаар сард Аймгийн ИТХ-ын 2015 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө болон Хурлын Нийгмийн бодлогын хорооны төлөвлөгөөнд тусгагдсан “Аймгийн Соёлын бодлого”-ын шинэчилсэн төслийн боловсруулалтын чанарыг сайжруулах, иргэд, мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгах хэлэлцүүлэг 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1140 цагт аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд зохион байгуулж явуулаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Ц.Энхбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны гишүүд, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэн, Боловсролын газрын дарга, соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Аймгийн Нийтийн Номын сангийн дарга, Монгол Туургатан Театрын дарга, дэд дарга, найруулагч, уран сайхны удирдаач, Аймгийн Музейн дарга, сан хөмрөг хариуцсан эрхлэгч, музейн тайлбарлагч, Монголын урлагийн ажилтны холбооны Төв аймаг дахь салбар, Ахмадын хорооны дарга, Соёлын салбарт ажиллаж байсан ахмадууд, Манзушир хийд, Аймгийн Иргэний танхимын менежер , Зуунмод сумын ИТХ-ын дарга, холбогдох албан тушаалтнууд, Зуунмод сумын 1,3,4,6-р багуудын иргэдийн төлөөлөл нийлсэн 50 хүн оролцов. Тус хэлэлцүүлгээс давхардсан тоогоор нийт 160 гаруй санал, сумдын ИТХ-ын иргэний танхимын хэлэлцүүлэгээс гарсан саналуудыг нэгтгэж эрэмбэлэн аймгаас баримтлах “Соёлын бодлого ”-ын шинэчилсэн төсөлд тусгахаар ажлын хэсэг ажиллан 3 дугаар сарын 06-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэн “ аймгийн Соёлын бодлого ”-ыг батлуулан ажиллаа.
Мөн 3 дугаар сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын Байгль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, Ажлын албанаас “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар 2014 онд хийсэн ажлын дүн, 2015 онд хийх ажлын чиглэл батлах, 2015 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай,” аймгаас “ Уул уурхай эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”-ын төслийн талаарх хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд зохион байгуулж 10 гаруй сумын ИТХ, мэргэжлийн байгууллага, иргэдийн төлөөлөлийг нийт 60 гаруй хүнийг оролцуулан саналыг нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулан аймгийн ИТХ-ын Аравдугаар хуралдаанаар батлагдах бодлогын баримт бичигт тусгахаар шийдвэрлэв.
Ажлын албанаас 3 дугаар сард Тэргүүлэгчдийн хуралдааны 8 тогтоол, Хурлын хуралдааны 9 тогтоолыг гаргаж албажуулан зохиогчдод хүргэлээ. Үүний зэрэгцээ Төрийн болон төв орон нутгийн байгууллагуудаас 82 бичгийг хүлээн авч 38 албан бичиг гаргав.
Энэ хугацаанд аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нартай давхардсан тоогоор 70 орчим иргэд уулзаж аймгийн Иргэний танхим, мэдээлэлийн самбараар дамжуулан аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн тогтоол, бодлого шийдвэрийг сурталчлан ажиллав.
Аймгийн ИТХ-ын Аравдугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан асуудлууд Хуралдааны шийдвэр, Хуралдааны материалыг аймгийн Иргэний танхимд тавьж нийтийн хүртээл болгов.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас оны эхэнд сумдын ИТХ-уудад явуулсан “ Төлөвлөгөөнд тусгаж шийдвэрийн хэрэгжилт тооцох тухай ” 30 тоот албан бичгийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Зургаадугаар хуралдаанаар хэлэлцэгдэх “ Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн / Засгийн газрын 2012 оны 2 дугаар тогтоол / хэрэгжилт” –ийг 27 сумын ИТХ-аас Алтанбулаг, Лүн, Эрдэнэ сумд хугацаанд нь ирүүлсэн байна. Тус хөтөлбөрийн хэрэгжилт тухайн 3 сумдад 68 -85 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүгнэлт өгөн тогтоол батлан ирүүлсэн байна.
Дөрөв:Өргөдөл гомдол
Энэ сард аймгийн ИТХ-ын даргын нэр дээр Зуунмод сумын шуудан үйлчилгээний жолооч нэр бүхий иргэдээс ирүүлсэн 1 өргөдөл, Ажлын албанд 1 өргөдөл ирснийг холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж хариуг хуулийн хугацаанд хүргүүлэв.
Тав: Сургалт , семинар
Монголын нутгийн удирдлагын холбооноос энэ сарын 26,27-ны өдрүүдэд Улсын Их Хурлын Нутгийн Удирдлагын дэд хороо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн суурийн төлөөлөгчийн газартай хамтран “ Нутгийн удирдлагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь ” сэдэвт семинарыг зохион байгуулсан бөгөөд тус семинарт ажлын албаны ажилтан С.Нарантуяа оролцов.
Тус сургалт семинараар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Төсвийн тухай”, “Төрийн албаны тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай ” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар УИХ-ын холбогдох гишүүдтэй ярилцаж зөвлөлдсөн байна.
Мөн УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын “ Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын Чадавхийг бэхжүүлэх нь ” төслөөс khural.mn цахим хуудасны 2-р шатны сургалтыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтанд ажлын албаны ажилтан Б.Баярмагнай оролцов. Тус сургалтаар цахим хуудсанд нийтлэгдэж буй мэдээ мэдээлэлийн стандарт, мэдээ бэлтгэхэд анхаарах зүйлсүүд, вэб сайтын нийтлэлүүдийн агууллагыг бүтээхдээ жендерийн үзэл баримтлалыг харгалзах, фото зураг авах стандарт, хүний эрхэд суурилсан хандлага- хөгжлийн арга барил, khural.mn-ны стандарт зэрэг цахим хуудасны хөгжилд зайлшгүй шаардлагатай мэдээлллүүдийг өгсөн байна.
Сургалтыг зохион байгуулсан төслийн багийн зүгээс ИТХ-уудын нэгдсэн портал цахим хуудсыг стандартын дагуу хөгжүүлэх, улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байлгах талаар чиглэл өгч ажилласан байна.
Мэдээ бэлтгэсэн:
Ажлын албаны ажилтан Д.Оюунсайхан