Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7-р хуралдаан 3-р сарын
31-нд боллоо. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
зургаадугаар хуралдаанаас гарсан 27 дугаар тогтоолоор ээлжит долоодугаар
хуралдааны товыг зарлаж, Чингэлтэй дүүргийн сүлд тэмдэг,туг, түүнийг
үйлдэх, хэрэглэх журам, Чингэлтэй хайрханыг тайж тахих дэг жаяг тогтоох
журмыг хэлэлцэхээр баталсан байсан юм.
Монгол
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 23.4-т заасны дагуу 14 хоногийн өмнө зар түгээж, дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, Төрийн байгууллагын хороогоор
дүүргийн сүлд тэмдэг, туг түүнийг үйлдэх, хэрэглэх журмын төслийг,
Байгаль орчин экологийн асуудал эрхэлсэн хороогоор Чингэлтэй хайрханыг
тайж тахих дэг жаяг тогтоох журмын төслийг хэлэлцэж, санал, хүсэлтээ
боловсруулсан байна.
Мөн хугацаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид дүүргийнхээ хорооны иргэдтэй уулзаж, хуралдаанаар хэлэлцэх хоёр асуудлыг танилцуулахад иргэд Чингэлтэй хайрханыг тайж тахих дэг жаягийг тогтоох, дүүргийн сүлд тэмдэг, туг түүнийг үйлдэх, хэрэглэх журмыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлж, 15 хорооны 665 иргэн тодорхой санал хэлжээ.

Дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаанаар ямар
асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгч Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар товч мэдээлэл өгнө үү?
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар товч мэдээлэл өгнө үү?
- Сүүлийн зургаан жилийн хугацаанд Чингэлтэй хайрханы тахилгыг хийгээгүй. Иргэдээс Чингэлтэй хайрханаа тогтмол хугацаанд тахиж байх, бут, сөөг тарьж ойжуулах, унаган төрхийг нь сэргээх хэрэгтэй гэсэн саналууд ирдэг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдааны өмнө намын бүлгүүд хуралдаж, Чингэлтэй хайрханыг тайж тахих, дэг жаяг тогтоохыг журамлах шаардлагагүй юм байна.
Тайх, тахилгыг уламжлалт дэг жаягаар явуулъя. Хэдий хугацаанд, ямар бүрэлдэхүүнтэй явуулахыг тухайн үеийн Засаг даргын Тамгын газраас нь Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж явахаар санал нэгдсэн.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаас Чингэлтэй хайрханыг таван жил тутамд тахиж байхаар тогтоол баталгаажиж гарлаа. Дүүргийн сүлд тэмдгийн хувьд 1995 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар баталж, эх загварыг албан ёсоор оюуны өмчид бүртүүлж, эзэмшигч нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна гэсэн байдаг.
Энэ удаа дүүргийн сүлд тэмдэг, туганд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. 1995 оных нь загвараар нь үлдээгээд хаана, хэзээ хэрэглэх вэ гэдгийг журамласан.
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдааны үеэр АН-ын бүлэг завсарлага авах санал гаргаж, хуралдааныг хаяж гарсан талаар тайлбар өгнө үү?
-Хуралдааны үеэр АН-ын бүлгийн төлөөлөгчид долоо хоногийн хугацаатай завсарлага авах тухай хэлээд хурал хаяж гарсан. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.4-т .... нам, эвслийн бүлэг нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор .....ажлын хорооны хурлын үед болон нэгдсэн хуралдааны үед завсарлага авах эрхтэй ...гэсэн байдаг. Чингэлтэй хайрханыг тайж тахих, дэг жаяг тогтоох журмыг бүлгээрээ дахин хэлэлцэх санал гаргасантай танилцсан.
Намын бүлгүүдийн хурлаар ярилцаад журамлахаа
болиод таван жилийн хугацаанд нэг удаа тахихыг тогтоолоор
баталгаажуулахаар тохирсон байсан.
Төлөөлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хуралдаан эхлэхийн өмнө санал хураалт явуулахад төлөөлөгчдийн дийлэнх олонхи нь дэмжээгүй. Эдгээр завсарлага авах үндэслэл нь хэлэлцэх асуудалтай холбоогүй байсан учраас МАН-ын бүлэг, МАХН-ын төлөөлөгчид хуралдаанаа үргэлжлүүлэн хуралдаж олонхиороо шийдвэрээ гаргасан.
Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбатаас хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тодруулахад” “Чингэлтэй хайрханы тахилгыг сүүлийн зургаан жилийн хугацаанд хийгээгүй.
Иргэдээс Чингэлтэй хайрханаа тахих тайх, мод, бут тарьж, унаган төрхийг нь сэргээх хэрэгтэй гэсэн санал, хүсэлт дүүргийн Засаг даргын Тамгын газарт олон ирдэг учраас асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр болсон юм.
-Дүүргийн сүлд тэмдэг, туг түүнийг үйлдэх хэрэглэх журмын тухайд Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, Нийслэлийн сүлд тэмдэг, туг түүнийг үйлдэх хэрэглэх журмын дагуу санал боловсруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулсан.
Ингэж журамлаагүй тохиолдолд иргэд төөрөгдөх, замбараагүй ашиглах, арилжааны байдалд орох зэрэг сөрөг талтай нь ажиглагддаг.
Дүүргийн сүлд тэмдэг, туг түүнийг үйлдэх, хэрэглэх журмыг баталсанаар Чингэлтэй дүүрэг байгуулагдсан 9-р сарын 19-ний өдөр дүүргийн тугийг мандуулж уламжлал болгох, дүүргийн туг мандуулах өдөр дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх, нийгмийн үүргээ ухамсарласан байгууллага, шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагаар дүүргийн тугийг аялуулах, дүүргийн сүлд тэмдэг, тугийг хадгалуулах зэргээр олон онцлог давуу талтай болж байгаа юм гэв.