Ирээдүй сургуулийн 5А ангийн сурагчид аймгийн ИТХ-ын даргад захиа бичжээ.
Захианы агуулга нь сурагчид өөрийн хүсэл сонирхолоор ангидаа номын сан нээж байгаа бөгөөд хурлын даргыг тус номын санд номын хандив өргөхийг хүссэн байлаа.
Мөн хичээлийн чөлөөт цагаар өөрийн биеэр хүрэлцэн ирж бага насныхаа талаар дурсамж ярьж, хичээл заахыг урьсан байлаа.
Хүүхдүүдийн бичсэнээр бол өмнө нь Хурлын дарга нэг бус удаа сургуульд нь очиж үйл ажиллагаануудад нь оролцож байсан нь сэтгэлд нь хоногшсон учраас дахиад ирүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байлаа.
Хамгийн чухал нь аймгийн удирдлагууд сар бүр хүүхэд багачуудтай уулзаж, тэдний юу хүсч мөрөөдөж, эрмэлзэж байгааг сонсдог учраас хүүхдүүд маань нэг талаараа удирдлагууд, шийдвэр гаргах түвшиний хүмүүстэй илүү нээлттэй харилцдаг болсон нь эндээс харагдаж байна.