ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТАЗСЗ-өөс 2015 ОНЫ 03 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭ

2015-03-30

1. Салбар зөвлөлийн 2015 оны Хоёрдугаар хуралдааныг 03 дугаар сарын 05-нд, Гуравдугаар хуралдааныг 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулж  холбогдох шийдвэрийг гарган ажилласан.                                                                                                2.  Салбар зөвлөлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдийн мэдээлэл авах боломжийг хялбар болгох үүднээс аймгийн www.tov.gov.mn сайтад “ТАЗСЗ” гэсэн бүлэг нэмж Бүрэлдэхүүн, Хуралдаан, Тогтоол шийдвэр, Цаг үеийн мэдээлэл, ТАХБХТайлан, Нөөц сан, Сул ажлын байрны зар зэрэг цэс үүсгэн мэдээлэл оруулж байна. 3. Монгол улсын Төрийн албаны тухай хууль, төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон бусад хууль тогтоомж, дүрэм журмыг сумдад мөрдүүлж, хэрэгжүүлснээр Төрийн албаны стандартын зөрчилгүй ажиллах зорилгоор “Төрийн албаны стандартын хэрэгжилтийг сумдад үнэлж, дүгнэх журам”- ыг боловсруулж салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлав. Уг журмыг сумдад Дотоод удирдлагын системээр хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


 4. Төв аймгийн нутгийн захиргааны 17 байгууллагад гарсан төрийн жинхэнэ албан тушаалын 23 сул ажлын байрыг нөөцөөс нөхөх ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 03-наас 13-ны хооронд зохион байгууллаа. Нөөцөөс нөхөх бүртгэлийн хугацаанд 7 иргэн бүртгүүлснийг салбар зөвлөлийн 2015 оны Гурвадугаар хуралдаанаар хэлэлцүүлж, тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан 5 иргэнийг тус тусын ажлын байранд нэр дэвшүүллээ.

            /Нөөцөөс нөхөгдсөн ажлын байр/

Нөхөгдсөн ажлын байрны нэр

1

Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч

2

Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн Баянхангай сум хариуцсан халамжийн мэргэжилтэн

3

Татварын хэлтсийн Дэлгэрхаан сумын татвар хураагч

4

Сэргэлэн сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн

5

Алтанбулаг сумын Байгаль хамгаалагч

  5. Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 20-нд Аймгийн Музейн захирал, Баянцагаан, Баянхангай, Баян-Өнжүүл сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч; Аргалант, Баянжаргалан, Мөнгөнморьт сумдын Соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байранд ажиллах хүсэлт ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулав. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгэээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сул ажлын байрны зарыг шалгаруулалтын явуулах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn, Төв аймгийн www.tov.gov.mn цахим хуудас, аймгийн ЗДТГ болон салбар зөвлөлийн мэдээллийн самбарт байрлуулж, орон нутгийн TBS телевиээр мэдээлж олон нийтэд зарласан. Сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2015.03.17-18-ны өдрүүдэд явуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 4 хүн бүртгүүлсэн байна. Үүнд: Аймгийн Музейн захирлын сул ажлын байранд 1, Баянжаргалан сумын Соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байранд 1, Баян-Өнжүүл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул ажлын байранд 1, Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул ажлын байранд 1  хүн бүртгүүлэв. Аргалант, Мөнгөнморьт сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянцагаан сумын ЭМТ-ийн эрхлэгчийн ажлын байранд хүн бүртгүүлсэнгүй.            

Шалгалтын дүн гарахад Аймгийн Музейн захирал, Баянжаргалан сумын Соёлын төвийн эрхлэгч, Баян-Өнжүүл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлын байранд өрсөлдсөн иргэдэд тэнцлээ. Шалгалтын журмын дагуу сонгон шалгаруулалтаар нөхөгдөөгүй ажлын байруудыг дахин нийтэд зарлахаар болов.

 

6. Аймгийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар зэрэг нийт 33 байгууллагын 174 албан хаагчид төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгуулах саналыг нэгтгэж, салбар зөвлөлийн Хоёрдугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 33 байргууллагын 112 албан хаагчид нэмэгдэл олгуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлаад байна.   

 

7. Аймгийн хэмжээнд гарсан ТАХБХ-ний 2014 оны тайланд шинжилгээ хийж нийтлэг зарим үзүүлэлтээр график судалгаа гаргасан. Мөн улсын хэмжээний ТАХБХ-ний 2008-2014 оны тайлангийн судалгааг авч аймгийн сайтад байршуулж, нийтэд мэдээлсэн.   

8. Салбар зөвлөлөөс эрх хэмжээний хүрээнд 9 тогтоол гаргасан. Үүнээс 100% биелсэн 5, 90%-ийн гүйцэтгэлтэй 1, 50%-ийн гүйцэтгэлтэй 1, 30%-ийн гүйцэтгэлтэй 2 тогтоол байна. Тогтоолын биелэлтийн дундаж 77.7%-тай байна.

  2015 оны 03 дугаар сарын 27-ны байдлаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд:

Төрөл

Нийт ирсэн

Үүнээс хариутай

Шийдвэр-лэсэн

Хүлээгдэж буй

Шийдвэрлэл-тийн хувь

1

Албан бичиг

112

84

83

1

98.8%

2

Өргөдөл, гомдол

14

14

12

2

85.7%

 

Зарим байгууллагад зөвлөмж, үүрэг чиглэл өгөх, мэдээлэл, лавлагаа авах, хариутай бичиг, өргөдөл гомдлын хариу хүргүүлэх зорилгоор 71 албан бичгийг салбар зөвлөлөөс гадагш явуулсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%