Сумдын Засаг дарга нар Цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдлаа.
ЗДТГ-ын Цэргийн штабын 2015 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу
Сумдын Засаг дарга нар Зэвсэгт хүчний 016 дугаар анги дээр Цэргийн
бэлтгэл сургалтанд хамрагдлаа. Сумын Засаг дарга нарын
“Цэргийн бэлтгэл” сургалтын нээлтийн ажиллагаанд ЗХ-ний 016 дугаар
бригадын захирагч бригадын
генерал Л.Онцгойбаяр, БХЯ-ны СБТГ-ын ОНХУДайчилгааны хэлтсийн дарга
хурандаа
С.Ганбямба, БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах бодлогын тасгийн дарга дэд
хурандаа
Ч.Гандирваа ЗХЖШ-ын БСТГ-ын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа
Ш.Ганбат,
Аймгийн ИТХ-ын дарга бэлтгэл хошууч Ц.Мэндсайхан, аймгийн Засаг дарга
бэлтгэл
дэслэгч Д.Баярбат, БХЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн хошууч С.Рагчаадорж,
ЦШ-ын дарга хурандаа
Б.Эрдэнэбат, ЗХ-ний 016 дугаар бригадын штабын дарга хурандаа
Н.Сүхбаатар, Аймгийн
Тагнуулын хэлтсийн дарга хурандаа Б.Бадарч нарын удирдлагууд нээлтийн
ажиллагаанд оролцож Батлан хамгаалахын тухай хууль тогтоомжуудын талаар
хичээл
заалаа.
Батлан хамгаалах яамны
Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25 өдрийн Б/45
тоот Цэргийн
цол олгох тухай тушаалыг БХЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн х/ч С.Рагчаадаорж
уншиж
танилцууллаа. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга Р.Билэгсайхан
бэлтгэл ахмад цол, Эрдэнэ сумын Засаг дарга
Б.Жамбалдорж бэлтгэл ахлах дэслэгч цол, Борнуур сумын Засаг дарга
Б.Гүенбаатар
бэлтгэл ахлах дэслэгч цол, Дэлгэрхаан сумын Засаг дарга Ч.Энхбаатар
бэлтгэл
ахлах дэслэгч цол, Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар бэлтгэл дэслэгч
цолоор
тус тус шагнагдлаа шагналын цолыг Аймгийн ИТХ-ын дарга, БХЯ, ЗХЖШ,
сургалтанд
хүрэлцэн ирсэн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ.
Сургалтын төгсгөлд
Цэргийн штабын дарга хурандаа
Б.Эрдэнэбат сумын Засаг дарга нарт хандан сум орон нутагтаа Батлан
хамгаалах
бодлого үйл ажиллагааг сурталчилан таниулах, батлан хамгаалах хуулиар
хүлээсэн
үүргээ биелүүлж ажиллах талаар үүрэг даалгавар өгч дүнг гаргаж
сургалтанд оролцсон Засаг дарга
нарт “СЕРТИФИКАТ” гардууллаа.