ТӨВ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ
СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Төв аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
· Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
· Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
· Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагт өгнө.
· Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна
Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
· Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
· Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
· Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
· “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
· Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
· Шалгалтын үйлчилгээний төлбөр
Жич:
Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/
Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Дөрөв. Шалгалтын хуваарь
· 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.
1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
· Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.
· Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Тав. Мэдээлэл лавлагаа
Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын 70272030, 86868626 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
ТӨВ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
дэс дугаар |
Захиалга өгсөн газар Байгууллагын нэр |
Нэгжийн нэр |
Ажлын байрны |
Ажлын байранд тавигдах шаардлага |
|||||||
нэр |
хариуцсан асуудал |
ангилал, зэрэглэл |
орон тоо |
боловсрол |
мэргэжил |
мэргэшил |
ур чадвар |
тусгай шаардлага |
|||
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
1 |
Аргалант сумын ЗДТГ |
- |
Газрын даамал |
Газар өмчлөл, эзэмшил, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах. |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Газар зохион байгуулагч, газрын кадастрын инженер, газар зүйн багш |
- |
Компьютерийн хэрэглээний болон газар зүйн программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. |
2 |
Батсүмбэр сумын ЗДТГ |
- |
Байгаль орчны байцаагч |
Байгаль орчны багц хууль тогтоомжийг хэрэгжүүлэх |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Байгаль орчин, Экологи |
- |
Компьютерийн хэрэглээний болон газар зүйн программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. -Ажлын ачаалал даах. |
3 |
Баянжаргалан сумын ЗДТГ |
- |
Газрын даамал |
Газар өмчлөл, эзэмшил, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах. |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Газар зохион байгуулагч, Газрын кадастрын инженер, Барилгын архитектур |
- |
Компьютерийн хэрэглээний болон газар зүйн программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. |
4 |
Баян-Өнжүүл сумын ЗДТГ |
- |
Мэргэжилтэн |
Нийгмийн салбарын бодлого, чиглэлийн хэрэгжилтийг хангуулах |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Нийгмийн ажилтан, Эрх зүйч, Багш, Эмч, Сэтгэл судлаач
|
Төрийн удирдлага |
Компьютерийн хэрэглээний программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. -Судалгааны арга зүй эзэмшсэн байх. |
5 |
Баянхангай сумын ЗДТГ |
- |
Газрын даамал |
Газар өмчлөл, эзэмшил, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах. |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Газар зохион байгуулагч, Газрын кадастрын инженер |
- |
Компьютерийн хэрэглээний болон газар зүйн программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. |
6 |
Борнуур сумын ЗДТГ |
Мал эмнэлэг, үржлийн тасаг |
Мэргэжилтэн |
МАА-н үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл, судалгаа |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Мал зүйч, Малын эмч |
Малын үржүүлэг селекци, МАА-н менежер |
Компьютерийн хэрэглээний программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. -Ажлын ачаалал даах чадвартай байх. |
7 |
Дэлгэрхаан сумын ЗДТГ |
Мал эмнэлэг, үржлийн тасаг |
Мэргэжилтэн |
Бэлчээр, уст цэг, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
ХАА-н инженер, Таваар судлаач, ХАА-н эдийн засагч, Агрономич, ХАА-н болон усны инженер |
- |
Компьютерийн хэрэглээний программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. -Ажлын ачаалал даах чадвартай байх. |
8 |
Заамар сумын ЗДТГ |
Мал эмнэлэг, үржлийн тасаг |
Мэргэжилтэн |
МАА-н үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл, судалгаа |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Мал зүйч, МАА-н менежер, МАА-н үйлдвэрлэлийн технологич |
Малын үржүүлэг селекци |
Компьютерийн хэрэглээний программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. -Ажлын ачаалал даах чадвартай байх. |
9 |
Өндөрширээт сумын ЗДТГ |
- |
Мэргэжилтэн |
Орон нутагт хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Эрх зүйч, Хуульч |
Төрийн удирдлага |
Компьютерийн хэрэглээний программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх.
|
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. |
10 |
Угтаалцайдам сумын ЗДТГ |
- |
Мэргэжилтэн |
Орон нутагт хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Эрх зүйч, Хуульч |
Төрийн удирдлага |
Компьютерийн хэрэглээний программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. -Зөв бичих болон найруулга зүйн алдаагүй бичдэг байх. |
11 |
Эрдэнэ сумын ЗДТГ |
Мал эмнэлэг, үржлийн тасаг |
Мэргэжилтэн |
Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Малын их эмч |
- |
Компьютерийн хэрэглээний программыг ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.
|
12 |
Байгаль орчны газар |
Батсүмбэр сум |
Байгаль хамгаалагч |
Байгаль орчны хамгаалж, орон нутагт хуулийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах |
ТЗ-2 |
1 |
Бакалавр |
Байгаль орчин, экологи |
- |
Компьютерийн хэрэглээний программыг ашиглах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. |
-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах. -Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. |
13 |
Байгаль орчны газар |
Жаргалант сум |

14 |
Байгаль орчны газар |
Мөнгөнморьт сум |

15 |
Байгаль орчны газар |
Цээл сум |

16 |
Жаргалант сумын ЗДТГ |
- |
Мэргэжилтэн |
Орон нутагт хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах |
ТЗ-3 |
1 |
Бакалавр |
Эрх зүйч |