ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

2015-03-30

ТӨВ  АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН

ДЭС  ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ

СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Төв  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

·          Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

·          Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны  04  дүгээр сарын  14, 15-ны  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.

·          Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар  комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны 04 дүгээр  сарын 16-ны  өдрийн 16.00 цагт өгнө.

·          Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

·          Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·          Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·          Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·          Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·          “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;

·          Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт

·          Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич:

Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

                Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Шалгалтын хуваарь

·          2015  оны 04  дүгээр  сарын 17-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

·          Шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2015 оны 04  дүгээр  сарын 16-ны  өдрийн  16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.

·          Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  70272030, 86868626  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

ТӨВ  АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Д/Д

Захиалга өгсөн газар Байгууллаг-ын нэр

Нэгжийн нэр

Ажлын байрны

Ажлын байранд тавигдах шаардлага

нэр

хариуцсан асуудал

Анги-лал, зэрэг-лэл

орон тоо

боловсрол

мэргэжил

мэргэшил

туршлага

ур чадвар

тусгай шаардлага

1

Аймгийн ЗДТГ

Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс

Гадаад харилцааны  мэргэжилтэн

Аймгийн гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийг хангах, зохион байгуулах.

ТЗ-5

1

Бакалавр

Англи, Хятад, Солонгос, Япон хэлний багш, Англи, Хятад, Солонгос, Япон хэлний  орчуулагч, Англи, Хятад, Солонгос, Япон хэл - орон судлаач

Олон улсын харилцааны чиглэлээр

Төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх,

Компьютерийн хэрэглээний программ ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. Манлайлах, багаар ажиллах, идэвхи санаачилгатай байх.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах.

-Монгол хэлний дүрмийг төгс эзэмшсэн байх

2

Аймгийн ЗДТГ

Хөгжлийн бодлогын хэлтэс

Барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн

Барилга, зураг төсөв, хот байгуулалт

ТЗ-5

1

Бакалавр

Барилгын инженер, Архитектурч

-

Мэргэжлээрээ 1ээс доошгүй жил ажилласан байх.

AUTOCAD, 3D max, Estimator программуудыг ашиглах, Баримт бичиг боловсруулж дүгнэлт гаргах,

Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах.

3

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Барилга, хот байгуулалтын хэлтэс

Мэргэжилтэн

Цахилгаан, дулаан, холбоо, дохиолол

ТЗ-5

1

Бакалавр

Барилгын инженер

-

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх.

AUTOCAD, 3D max, Estimator программуудыг ашиглах, Баримт бичиг боловсруулж дүгнэлт гаргах,

Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах.

4

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Газрын удирдлагын хэлтэс

Мэргэжилтэн

Геодези, зураг зүй

ТЗ-5

1

Бакалавр

Геодезийн инженер, Газрын кадастрын инженер, Газар зохион байгуулагч-инженер

Геодезийн хэмжилт зураглал, кадастрын чиглэлээр

Мэргэжлээрээ З-аас доошгүй жил ажилласан байх.

Геодезийн хээрийн хэмжилт боловсруулалтын ажлын туршлагатай,   ARCGIS. AUTOCAD, GPS-ийн боловсруулалт, хөрвүүлэлтийн программууд дээр ажиллах чадвартай,

Геодезийн хэмжилтийн Total station, Trimble-ийн 2 долгионы GPS-ын хэмжилт хийх чадвартай.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах.

5

Мэргэжлийн хяналтын газар

Дэд бүтэц, байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтэс

Автозамын хяналтын улсын байцаагч

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, зорилгоор салбарын хяналтын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах.

ТЗ-6

1

Бакалавр

Авто зам, гүүрийн инженер

-

Мэргэжлээрээ З-аас доошгүй жил ажилласан байх.

Компьютерийн хэрэглээний программ ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. Англи хэлний зохих мэдлэгтэй

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Илүү цагаар ажиллах.

6

Эрүүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Мэргэжилтэн

Орчны эрүүл мэнд

ТЗ-5

1

Бакалавр

Эрүүл ахуйч их эмч, Хүний их эмч, Нийгмийн эрүүл мэнд судлагч, ЭМ-ийн нийгмийн ажилтан

Эрүүл ахуй, НЭМ-ийн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтаар мэргэшсэнбайх

Тухайн мэргэжлээр тодорхой хугацаанд ажилласан байх.

Компьютерийн хэрэглээний программ ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,

-Сургалт хийх арга зүй эзэмшсэн байх.

7

Хөдөлмөрийн хэлтэс

-

Мэргэжилтэн

Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуй

ТЗ-5

1

Бакалавр

Эдийн засагч, Эрх зүйч, Нийгмийн ажилтан

Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр

Тухайн мэргэжлээр 1-ээс доошгүй жил  ажилласан байх.

Компьютерийн хэрэглээний программ ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх. Дүн шинжилгээ хийж, нөхцөл байдал тодорхойлох чадвартай байх.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах.

-Монгол хэлний дүрмийг төгс эзэмшсэн байх

8

Хөдөлмөрийн хэлтэс

-

Мэргэжилтэн

Хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр

9

Хөдөлмөрийн хэлтэс

-

Мэргэжилтэн

Бүрэн сумын иргэдэд Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжоор зөвлөгөө өгөх, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал

ТЗ-5

1

Бакалавр

Эдийн засагч, Нийгмийн ажилтан, Эрх зүйч, Нийгмийн ухааны багш

Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр

Тухайн мэргэжлээр 1-ээс доошгүй жил  ажилласан байх.

Компьютерийн хэрэглээний программ ашиглах, албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадваруудыг эзэмшсэн байх.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах.

-Монгол хэлний дүрмийг төгс эзэмшсэн байх

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОМИСС

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%